Хархорин сумын Орон нутгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан 29/19 дүгээр удирдамжийн дагуу Хархорин сумын орон нутгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулаагүй, өмч хамгаалах зөвлөлийн ажлын төлөвлөгөө, тайлан байхгүй, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, анхан шатны баримтын бүрдэл дутуу байхад зардлыг шилжүүлдэг, ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал гаргадаггүй, цалин, ээлжийн амралтын цалинг  давхцуулан олгосон, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг илүү олгосон, тушаал шийдвэргүйгээр ур чадвар, үр дүнгийн урамшуулал олгосон, амжилтгүй болсон багцуудын тендер шалгаруулалтыг дахин зарлаагүй, шууд худалдан авалт хийсэн,  тушаалын дугаарыг давхцуулан гаргадаг, архивын нэгж болгон цэгцлээгүй, үг үсгийн алдаатай, тушаалыг нөхөж гаргадаг, дотоод хяналтын нэгж огт хяналт хэрэгжүүлээгүй зэрэг нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн холбогдолтой хууль эрх зүйн мэдлэг дутмаг, санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж хэвшээгүй, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан болон дотоод хяналтыг хийж хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой гэж дүгнэлээ. Иймд төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх, санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж хэвших, түүнд тогтмол хяналт тавьж байх, дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн ажилтнууд төсвийн шууд захирагчийг мэргэжил арга зүй, мэдээллээр сайн хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна.

Энэ удаагийн шалгалтаар зориулалт бус зарцуулалттай холбоотой 25,789,480 (хорин таван сая долоон зуун наян есөн мянга дөрвөн зуун ная) төгрөгийн, анхан шатны баримттай холбоотой 19,317,734 (арван есөн сая гурван зуун арван долоон мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийн, цалин хөлстэй холбоотой 15,870,664 (арван таван сая найман зуун далан мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөгийн, амжилтгүй болсон багцуудын тендер шалгаруулалтыг дахин зарлаагүй 163,974,142 (нэг зуун жаран гурван сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун дөчин хоёр) төгрөгийн шууд худалдан авалтыг хийсэн, нийт 224,952,020 төгрөгийн зөрчил илэрч,  илүү олгосон цалин 15,625,344 (арван таван сая зургаан зуун хорин таван мянга гурван зуун дөчин дөрөв) төгрөгийг суутган тооцохоор, дутуу олгосон цалин 245,320 (хоёр зуун дөчин таван мянга гурван зуун хорь) төгрөгийн буцаан олгохоор улсын ахлах байцаагчийн акт тогтоож, зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх талаар 7 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.

 

2026 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 16 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2026 онд 92 иргэн 16340 удаа, 2025 онд 9703 иргэн 167202 удаа үзсэн байна