Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан 29/19 дүгээр удирдамжийн дагуу Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн хугацаанд гаргаж, төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлсэн байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчидтай ээлжийн амралтын эцсийн тооцоо хийдэггүй, ээлжийн амралтын мэдэгдэл бичдэггүй, тооллогын комиссын бүрэлдэхүүнд нярав нягтлан орж тооллого хийсэн, албан хаагчид томилолтоор ажилласан ажлын гүйцэтгэлийн тайлан бичдэггүй, томилолтын ирсэн буцсан тэмдэглэгээ байхгүй байхад томилолт олгосон, дотоод хяналтын ажлыг хийж хэрэгжүүлэхдээ удирдамж гарган хийдэггүй, шилэн дансанд мэдээллийг дутуу байршуулдаг, төрийн алба хаасан хугацааг хүний нөөцийн системд буруу оруулснаас албан хаагчдын цалинг илүү дутуу тооцон олгосон, анги даасны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэлийг тушаал шийдвэргүйгээр олгосон зэрэг зөрчлүүд нь төсвийн захирагчийн болон санхүүгийн ажилтны ажилдаа хайнга хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан хяналт дутмаг байгаатай холбоотой гэж дүгнэлээ.

Энэ удаагийн шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 4,254,962 (дөрвөн сая хоёр зуун тавин дөрвөн  мянга есөн зуун жаран хоёр) төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон цалин 3,637,898 (гурван сая зургаан зуун гучин долоон мянга найман зуун ерэн найм) төгрөгийг буцаан төлүүлэхээр, дутуу олгосон цалин 617,064 (зургаан зуун арван долоо мянга жаран дөрөв) төгрөгийг буцаан олгохоор улсын ахлах байцаагчийн акт тогтоолоо.

 

 

 

2026 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 16 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2026 онд 92 иргэн 16347 удаа, 2025 онд 9703 иргэн 167202 удаа үзсэн байна