Богд сумын Соёлын төвийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн тухай
Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх
дотоод аудитын хороогоор батлуулсан 2025 оны төлөвлөгөө, Санхүүгийн
хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
баталсан 29/25 дугаар удирдамжийн дагуу
Богд сумын Соёлын төвийн 2024
оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар төсвийн хөрөнгийг
зориулалт бусаар зарцуулсан, хандиваар ирсэн хөрөнгийг орлогод аваагүй, бараа
материал, үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодсон актыг үйлдээгүй, өмч
хамгаалах зөвлөл байхгүй, хөрөнгөнд хяналт тавьдаггүй, шатахууныг жолоочийн
тооцооны хуудас бичихгүйгээр зарцуулдаг, төрийн алба хаасан хугацааны
нэмэгдлийг дутуу олгосон, өөрийн орлогын бүрдүүлэлтэд хяналт тавьдаггүй,
тушаалын он сар өдөр засвартай,
үндэслэл нь буруу, үсгийн алдаатай, найруулга муутай, зарим тушаалууд архивын
баримтад байхгүй, дотоод хяналт шалгалтыг хийдэггүй, шилэн дансны мэдээллийг бүрэн гүйцэд цаг
хугацаанд нь байршуулдаггүй зэрэг зөрчил илэрч төсвийн
хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан
375,700 төгрөгийн (гурван зуун далан таван мянга долоон зуу) төгрөг, анхан шатны
баримттай холбоотой 2,089,400 (хоёр сая наян есөн мянга дөрвөн зуу) төгрөгийн,
цалин хөлстэй холбоотой 315,365
(гурван зуун арван таван мянга гурван зуун
жаран тав) төгрөгийн, хөрөнгө орлогод
аваагүй 1,984,414 (нэг сая есөн зуун наян дөрвөн
мянга дөрвөн зуун арван дөрөв)төгрөг, санхүүгийн тайланд
өглөгөөр тусгаагүй 100,000 (нэг зуу мянга) төгрөг, нийт 4,864,879 (дөрвөн сая найман зуун жаран дөрвөн мянга найман
зуун далан ес) төгрөгийн
зөрчил илэрч, дутуу олгосон төрийн алба
хаасан хугацааны нэмэгдэл 315,365 (гурван
зуун арван таван мянга гурван зуун жаран тав) төгрөгийг
нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоон, илэрсэн зөрчлүүдийг
давтан гаргахгүй байх 7 заалт бүхий зөвлөмж өглөө.