Богд сумын 2 дугаар цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хороогоор батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө,  Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баталсан 29/25 дугаар удирдамжийн дагуу Богд сумын 2 дугаар  цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж шалгалтаар тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ, тайланг гаргаж хэвшсэн боловч ээлжийн амралтын мэдэгдэл буруу бичдэг, анхан шатны баримтын бүрдэл дутуу бүрдүүлсэн ажил гүйлгээг хийдэг, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гаргадаггүй, шилэн дансанд мэдээллийг дутуу байршуулсан, тендерийн баримт бичигт гарын үсэг дутуу зурсан, тооллогын комисст няравыг оруулдаг, хүүхдийн хоолны норматив зардлаас илүү зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрч, илэрсэн зөрчлүүд нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьдаггүй зэргээс үүдэлтэй байна. Иймд төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх, дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааг сайжруулах санхүүгийн ажилтнууд төсвийн шууд захирагчийг мэргэжил арга зүй, мэдээллээр сайн хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна.

Шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 1,482,500 (нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга таван зуу) төгрөг, хүүхдийн хоолны норматив зардлаас илүү зарцуулсан 125,796 (нэг зуун хорин таван мянга долоон зуун ерэн зургаа) төгрөг нийт 1,608,296 (нэг сая зургаан зуун найман мянга хоёр зуун ерэн зургаа) төгрөгийн зөрчил илэрч илэрсэн зөрчлийг давтан гаргахгүй байх 4 заалт бүхий зөвлөмж өглөө.

2026 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 16 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2026 онд 92 иргэн 16364 удаа, 2025 онд 9703 иргэн 167202 удаа үзсэн байна