Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

         Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хороогоор батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 11-ны өдөр баталсан 29/16 дугаар удирдамжийн дагуу Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн хугацаанд гаргаж, төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлсэн байгаа  боловч харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн актыг дутуу үйлддэг, бараа материал, үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодсон актыг үйлдээгүй, цалин нэмэгдлийг илүү, дутуу олгосон, шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн гүйцэт мэдээлээгүй, шилэн дансанд мэдээллээ буруу байршуулсан зэрэг зөрчлүүд  нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд тавих удирдлагын болон дотоод хяналт сул, тушаал шийдвэрийг нөхөж гаргадаг зэргээс үүдэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ удаагийн шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 3,078,229 (гурван сая далан найман мянга хоёр зуун хорин ес) төгрөгийн зөрчил илэрч илүү олгосон цалин  3,028,687 (гурван сая хорин найман мянга зургаан зуун наян долоо) төгрөгийг буцаан төлүүлэхээр, 49,620 (дөчин есөн мянга зургаан зуун хорь) төгрөгийг нөхөж олгохоор  улсын ахлах байцаагчийн акт тогтоож, цаашид давтан гаргахгүй байх талаар 8 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.

 

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 3 5 38%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 5013 иргэн 98575 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна