Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024, 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Санал ирүүлэх тухай01/20 дугаар албан бичгийг үндэслэн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан 29/20 дугаар удирдамжийн дагуу шалгалт хийхэд, шаардах хуудсанд тухайн материалын тоо хэмжээ, нэг бүрийн үнэ, нийт дүнг бичдэггүй, жолоочийн шатахуун зарцуулалтын тооцоог хийдэггүй, шаардах хуудасгүйгээр шатахуун олгосон, томилолтын зам хоногийн зардлыг илүү тооцож олгосон, тооллогын комисст няравыг оруулан томилсон, төсвийн зардал хооронд зохицуулалт хийлгүйгээр зориулалт бусаар зарцуулалт хийсэн, цалингийн нэмэгдлийг илүү олгосон, зэрэг зөрчлүүд нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан болон төрийн сангийн хяналт сул байгаагаас үүдэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ удаагийн шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 1,211,567 (нэг сая хоёр зуун арван нэгэн мянга таван зуун жаран долоо) төгрөг, анхан шатны баримттай холбоотой 95,000 (ерэн таван мянга) төгрөг, зориулалт бус зарцуулалт 3,767,000 (гурван сая долоон зуун жаран долоон мянга) төгрөг, томилолтын зам хоногийн зардал илүү олгосон 112,000 (нэг зуун арван хоёр мянга) төгрөг нийт 5,185,567 (таван сая нэг зуун наян таван мянга таван зуун жаран долоо) төгрөгийн зөрчил илэрч илүү олгосон цалин 1,211,567 (нэг сая хоёр зуун арван нэгэн мянга таван зуун жаран долоо) төгрөг, илүү тооцон олгосон албан томилолтын зам хоногийн зардал 112,000 (нэг зуун арван хоёр мянга) төгрөгийг буцаан төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоож, цаашид давтан гаргахгүй байх талаар 5 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.

 

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 3 5 38%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 5013 иргэн 98528 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна