Тарагт сумын цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн
Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын
даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр баталсан 29/09 дүгээр удирдамжийн дагуу
Тарагт сумын цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийхэд тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл
ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ,
тайланг гаргаж хэвшсэн боловч ээлжийн
амралтын мэдэгдэл буруу бичдэг, алба хаасан хугацааны нэмэгдлийг дутуу олгосон,
батлагдаагүй орон тоонд ажил хавсран гүйцэтгүүлэхээр нэмэгдэл олгодог, тушаалын
дугаар давхардуулан дугаарладаг, хүүхдийн хоолны нормативт зардалыг дутуу
зарцуулсан, эрхлэгчийн тушаал шийдвэрт хүчингүй болсон хууль, хуулийн заалтыг
үндэслэн урамшуулал олгосон, харилцагч байгууллагуудтай хагас жилээр тооцоо
нийлж акт үйлддэггүй зөвхөн жилийн эцсээр ганц удаа тооцоо нийлж акт үйлддэг,
дотоод хяналтын нэгж төлөвлөгөөнд тусгасан ажлаа бүрэн хийж хэрэгжүүлээгүй,
шилэн дансанд хөрөнгө зарцуулах тухай тушаалыг (тухай бүр) байршуулдаггүй, хүүхдийн хоолны
хүнсний материалыг тендер зарлалгүйгээр шууд худалдан авалт хийж байгаа зэрэг
нь төсвийн захирагчийн санхүүгийн болон бусад эрх зүйн актуудын талаархи мэдлэг
мэдээлэл дутмаг, бодлогын газраас мэргэшил арга зүйн зөвлөгөө өгдөггүй, тушаал боловсруулахдаа хайнга хандсан, албан
хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан болон дотоод хяналт сул
зэргээс үүдэлтэй байна.
Энэ
удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 962,100 (есөн зуун жаран
хоёр мянга нэг зуу) төгрөгийн, төрийн алба хаасан
хугацааны нэмэгдэл дутуу олгосон 220,203 (хоёр зуун хорин
мянга хоёр зуун гурав) төгрөг, батлагдаагүй орон тоонд
ажил хавсран гүйцэтгүүлсний нэмэгдэл 3,282,000 (гурван сая хоёр
зуун наян хоёр мянга) төгрөг, хүүхдийн хоолны
нормативт зардлаас 146,272.6 (нэг зуун дөчин
зургаа мянга хоёр зуун далан хоёр төгрөг, зургаан мөнгө) төгрөгийг дутуу зарцуулсан,
зэрэг нийт 4,610,575.6 (дөрвөн сая зургаан
зуун арван мянга таван зуун далан таван төгрөг, зургаан мөнгө) зөрчил илэрч, төрийн алба хаасан
хугацааны нэмэгдэл дутуу олгосон 220,203 (хоёр зуун хорин
мянга хоёр зуун гурав) төгрөгийг нөхөн олгуулахаар
улсын ахлах байцаагчийн акт тогтоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 4 заалт
бүхий зөвлөмж өглөө.