Сант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр баталсан 29/07 дугаар удирдамжийн дагуу Сант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж иржээ. Гэвч тендерийн үнэлгээний хорооны гишүүд нээлтийн тэмдэглэлд гарын үсэг зурдаггүй, үнэлгээний хороонд хараат бус гишүүн оруулж томилодоггүй, үнэлгээний хороо байгуулах захирамжийн үндэслэлийг буруу тусгадаг, тендер хянан үзсэн үнэлгээний хорооны гишүүдийн хуудас байхгүй, Засаг даргад хүргүүлсэн зөвлөмжийн огноо үнэлгээний хорооны хурлын шийдвэрээс зөрүүтэй, сумын Засаг даргын захирамж гаргахдаа малын тоо толгойн албан татварын орлогоос санхүүжих гэж тодотгон дурддаггүй, зардлыг И-баримт дутуу байхад шилжүүлдэг, анхан шатны санал хураалтын хүрээнд өрхүүдэд хангалттай саналын хуудсыг хүргүүлээгүй, эрэмбэлсэн саналын тоо иргэдээс ирүүлсэн саналын тооноос зөрүүтэй, баяр наадмын зардлыг давхардуулан ОНХС-аас гаргадаг, ажлын гүйцэтгэлд тавих явцын хяналтыг хийсэн тухай ямар нэгэн баримт бичиг, тайлан байхгүй зэрэг зөрчлүүд гарсан нь “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулиуд, Монгол Улсын Засгийн газрын “Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 271-р тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн журмын заалтуудыг үйл ажиллагаандаа бүрэн гүйцэд мөрдөж ажиллаагүйтэй холбоотой байна.

Энэ удаагийн шалгалтаар анхан шатны бүрдэл дутуу 23,900,000 (хорин гурван сая есөн зуун мянга) төгрөгийн зөрчил илэрч, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байхыг анхааруулж 9 заалт бүхий зөвлөмжийг өгч ажиллалаа.

 

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 3 5 38%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 5013 иргэн 98559 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна