Аймгийн Засаг даргаар
батлуулсан 2025 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 01 дүгээр
сарын 10-ны өдөр баталсан 29/02 дугаар удирдамжийн дагуу аймгийн Бүсийн оношилгоо
эмчилгээний төвийн 2024 оны бүтэц, орон тоо, цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс
олголтын үйл ажиллагаанд
хяналт шалгалт хийхэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны бүтэц, орон тоо, хүний
нөөцтэй холбоотой удирдлагын гаргасан шийдвэрүүд, цалин хөлсний баримтууд,
батлагдсан төсөв, санхүүгийн тайлан болон бусад баримтуудыг шалгаж үзэхэд
шалгалтаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн урамшууллыг журмын дагуу ажлын
гүйцэтгэлийг үндэслэн олгодоггүй, нарийн
бичгийн даргын цалинг хууль тогтоомжид нийцүүлээгүй, Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан орон тоог хэтрүүлэн
ажилласан, 27 хүн үндсэн ажил дээр нэмж ажил гүйцэтгэдэг, хууль эрх зүйн
үндэслэлгүйгээр ажлын хариуцлагын нэмэгдэл олгосон, хөлсөөр ажиллах гэрээний
хугацаа дуусаж, гэрээний сунгалт хийгдээгүй, хугацаа нь дууссан гэрээгээр цалин
олгосон, Төлөөлөн удирдах зөвлөл нь захирлын цалинг тогтоосон боловч
нэмэгдлүүдийг тогтоодоггүй, захирал нь цалин тогтоох тушаалуудын хавсралтаар
өөртөө цалин тогтоож, өөрөө өөртөө
шийдвэр гаргаж, ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн, цалин, ээлжийн амралт
давхцуулан олгосон, тушаал
шийдвэргүйгээр хавсарсны нэмэгдэл олгосон, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл илүү олгосон, сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад үр дүнгийн урамшуулал олгосон зэрэг зөрчлүүд нь, орон тоог батлахдаа
эмнэлгийн бодит хэрэгцээ, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгтэй уялдуулан, тасаг,
албадын албан тушаалаар нь ангилан баталдаггүй, зөвхөн схемчилсэн ерөнхий
байдлаар баталдаг, ажил хариуцсан ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл
дутмаг, дотоод хяналтын баг бүтэц орон тооны асуудалд хяналт хийдэггүй, хүний
нөөцийн бодлого, журам, сатратеги хэрэгждэггүй зэргээс үүдэлтэй гэж дүгнэлээ.
Мөн хуулийн зөвлөхийн үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзэхээр байна.
Иймд цаашид орон тооны бодит хэрэгцээг тодорхойлох үүднээс байгууллагын үйл
ажиллагааны урсгалд бүхэлд нь шинжилгээ хийж, оновчтой тохируулга хийх ажлыг
мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, хуулийн зөвлөхийн ажлыг сайжруулах, хүний нөөцийн үйл
ажиллагааг удирдан явуулахдаа хуулийн зөвлөхтэйгөө хамтран ажиллаж зөвлөгөө авч
байх, шийдвэр гаргах албан тушаалтнуудын хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг
нэмэгдүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байх шаардлагатай гэж үзлээ.
Энэ удаагийн шалгалтаар
нийт 423,530,509
(дөрвөн зуун хорин гурван сая таван зуун гучин мянга таван зуун ёс) төгрөгийн зөрчлийг
илрүүлж, дутуу олгосон цалин 862,551 (найман
зуун жаран хоёр мянга таван зуун тавин нэг) төгрөгийн нөхөн олгуулахаар, илүү олгосон цалин,
урамшуулал, нэмэгдэл 7,785,450 (долоон
сая долоон зуун наян таван мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг буцаан
төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоож, үлдсэн 412,096,065
(дөрвөн зуун арван хоёр сая ерэн зургаан мянга жаран
тав)
төгрөгийн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өглөө.