Сангийн сайдын
2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр баталсан СХШХ/06 дугаар удирдамж,
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны
өдөр баталсан 29/03 дугаар удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Газрын
харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023, 2024 онуудын санхүүгийн
тайлан, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас гаргасан шийдвэрүүд,
ажилтнуудын цагийн бүртгэл, албан тушаалын цалин тогтоолт, цалингаас татвар,
нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцоолж суутгасан эсэх, нягтлан бодох
бүртгэлд бүх хөрөнгө, өр төлбөр, орлого зарлага зөв тусгагдсан эсэх, орлого
төвлөрүүлэлт, хөрөнгийн захиран зарцуулалт, анхан шатны баримт бүрдүүлэлт болон
нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн байдал, санхүүгийн мэдээллийн үнэн зөв, цаг
хугацаандаа бэлтгэгдсэн байдал зэрэгт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Дүгнэлт 1: Тухайн байгууллагын санхүү, нягтлан
бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс,
ажил гүйлгээний мэдээ, тайланг хуулийн
хугацаанд гаргаж хэвшсэн нягтлан бодох бүртгэл хөтлөлт сайн байгаа
боловч төрийн алба хаасан хугацаанд хувийн хэвшилд ажилласан жилийг оруулан
тооцсон, тушаал шийдвэргүйгээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгосон,
томилолт олгохдоо олгохыг зөвшөөрч баталгаажуулалт хийгдээгүй, томилолтын
хуудсанд ирсэн буцсан он, сар, өдөр бичигдээгүй, ажлын тайлан гүйцэтгэл дутуу
бичүүлж томилолт олгосон зэрэг зөрчлүүд нь албан тушаалтнууд ажилдаа хайнга
хандсантай холбоотой гэж үзлээ.
Дүгнэлт
2: Газрын кадастрын
мэдээллийн нэгдсэн системд 2022 оноос өмнө шийдвэр нь гарсан 2478 нэгж талбарын
мэдээллийг оруулаагүй, газрын даамлууд оруулсан мэдээллээ хянадаггүй,
7 сумын нутаг дэвсгэрээр
дамжин өнгөрч байгаа улсын чанартай хатуу хучилттай авто замын газрын төлбөрийг
ногдуулаагүй, газраа ашиглаж байгаа боловч газрын төлбөрийн ногдолт хийгдээгүй,
төлөөгүй, ГНСТ-8 тайланд өмнөх онуудын газрын төлбөрийн авлага, өглөг огт
тусгагдаагүй, зөвхөн тайлант оноор тусгагддаг, сумдын болон аймгийн
нэгдсэн санхүүгийн тайланд өглөг, авлага нь тусгагддаггүй, газрын төлбөрийн
өглөг, авлагын тооцоог шат шатандаа хийдэггүй, газар зохион байгуулалтын
тайлангуудыг гараар гаргадаг зэрэг
нь газрын кадастрын мэдээллийн системийн хөгжүүлэлт муу, алдаатай ажилладаг,
системд оруулах ёстой газар олголтын мэдээлэл бүрэн орж дуусаагүй байгаа,
татварын системээс төлбөрийн ногдуулалт, үүссэн өглөг, авлагын мэдээлэл
нэгтгэгдэж харагддаггүй, газар олгохоор аймаг, сумын Засаг
даргын захирамж гарснаас хойш газрын кадастрын мэдээллийн системд захирамж
болон бусад мэдээлэл, хавсралт файлуудыг хэдийд ямар хугацаанд оруулж, газар
эзэмших эрхийн гэрчилгээ авах ёстой талаар зохицуулсан эрх зүйн акт байхгүй, системийн хэмжээнд газрын төлбөрийн
авлага, өглөгийн тооцоо нийлдэггүй, бүх шатанд мэдээллийн чанарт тавих хяналт
сул, газрын даамлууд ажилдаа хариуцлагагүй хайнга ханддаг, сумдад газрын даамлаар ажиллах хүн олддоггүй зэргээс
үүдэлтэй гэж дүгнэлээ.
Энэ
удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 2,960,000 (хоёр сая есөн зуун жаран мянга) төгрөг,
төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл илүү бодож олгосон 615,614 (зургаан зуун арван таван мянга зургаан зуун
арван дөрөв) төгрөг, үйл
ажиллагаатай холбоотой нийт 3,575,614 (гурван
сая таван зуун далан таван мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийн, газрын төлбөрийг дутуу ногдуулсан 53,476,636 (тавин гурван сая дөрвөн зуун далан зургаан мянга
зургаан зуун гучин зургаа) төгрөг,
ГНСТ-8 болон санхүүгийн тайланд тусгаагүй авлага 688,670,317.88 (зургаан зуун наян найман сая зургаан зуун далан
мянга гурван зуун арван долоон төгрөг, наян найман мөнгө) төгрөг
газрын төлбөртэй холбоотой нийт 742,146,953.88 (долоон
зуун дөчин хоёр сая нэг зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин гурван төгрөг,
наян найман мөнгө) төгрөгийн зөрчил илэрч, 615,614 (зургаан зуун арван таван мянга зургаан зуун
арван дөрөв) төгрөгийн
зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн акт, илэрсэн газрын төлбөртэй
холбоотой илэрсэн зөрчлийг арилгуулахаар 6 заалт, үйл ажиллагаатай холбоотой 2
заалт бүхий зөвлөмжийг өгч ажиллалаа.