Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны
гүйцэтгэлийн төлөвлөгөө, Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны
өдөр баталсан 29/01
дүгээр удирдамжийн дагуу Арвайхээр сумын 14 дүгээр цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалтыг хийхэд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа
хэвийн явагдаж, санхүүгийн мэдээ тайланг хугацаанд гарган, харилцагч
байгууллагуудтай тооцоо нийлсэн актыг үйлдэн, өмч хөрөнгийн тооллогыг хугацаанд
нь явуулж, бараа материалын болон үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодон
баталгаажуулан ажиллаж ирсэн сайн талууд байгаа боловч хүний нөөцийн системд албан хаагчдын мэдээллийг
буруу оруулсан албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг илүү
дутуу олгосон, үндсэн цалинг буруу тооцон олгосон, ээлжийн амралтаа эдлэж
байгаа хүний цалинг бүтэн бодож олгосон, ажлаас гарч байгаа хүнтэй ээлжийн
амралтын эцсийн тооцоо хийдэггүй, тушаал шийдвэрийг нөхөж гаргадгаас цалин
өөрчлөгдсөн хүний нөөцийн мэдээлэл
системд тухай бүр ордоггүй, цагийн балансыг цалин бодсоны дараа нөхөж гаргадаг,
цаг бүртгэлийг буруу дутуу хөтөлдөг, үйлчилгээний ажилчдад үр дүнгийн
урамшуулал олгох шийдвэрийг улирал дуусаагүй байхад гаргадаг, хөдөлмөрийн
дотоод журам болон байгууллагын даргын тушаалууд хуульд нийцээгүй, шилэн дансанд мэдээллийг
буруу дутуу, худал байршуулдаг зэрэг нь төсвийн захирагчийн болон санхүүгийн
ажилтан, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг
мэдээлэл, ур чадвар дутмаг, ажлын хариуцлага хангалтгүй, хоорондын харилцаа
хандлага муу, үл ойлголцол ихтэй, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат
дараалсан болон дотоод хяналт сул, хүнсний материал илүүдэж дутагдсан нь хагас
бүтэн жилээр хүнс нийлүүлэгч компанид илүү мөнгө шилжүүлж худалдан аваагүй
бүтээгдэхүүнийг хий орлого авдаг, тооллогын комисс хөрөнгийн тооллогыг чанаргүй
хийдэг зэрэгтэй холбоотой гэж дүгнэлээ.
Энэ удаагийн
шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 1,080,809 (нэг сая наян мянга найман зуун ес) төгрөг,
анхан шатны баримттай холбоотой 6,010,000 (зургаан сая арван мянга) төгрөг,
авлагатай холбоотой 15,070 (арван таван мянга дал) төгрөг,
эргэлтийн хөрөнгө данс бүртгэл тусгаагүй 4,150,000 (дөрвөн сая нэг зуун тавин мянга) төгрөг,
хүнсний материал илүүдүүлсэн, 457,520 (дөрвөн зуун тавин долоон мянга таван зуун хорь) төгрөг,
дутагдуулсан 450,880 (дөрвөн зуун тавин мянга найман зуун ная) төгрөг,
шилэн дансанд мэдээлэл дутуу байршуулсан 186,414,167 (зуун наян зургаан сая дөрвөн зуун арван дөрөв
мянга нэг зуун жаран долоо) төгрөг,
нийт 198,578,446 (нэг зуун ерэн найман сая таван зуун далан найман
мянга дөрвөн зуун дөчин зургаа) төгрөгийн
зөрчил илрүүлж, илүү олгосон цалин
841,075 (найман зуун дөчин нэгэн мянга далан тав) төгрөгийг
буцаан төлүүлэх, дутуу олгосон цалин 239,734 (хоёр зуун гучин
есөн мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг
нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоож, 4,150,000 (дөрвөн сая нэг зуун тавин мянга) төгрөгийн
хөрөнгийг бүртгэж санхүүгийн тайланд тусгах, дутагдуулсан хүнсний материалыг
нярав, нягтлан бодогч нараар төлүүлэх, илүүдүүлсэн материалыг няравын тайланд
орлого авч санхүүгийн тайланд тусгах, шилэн дансны зөрчлийн зарим хэсэгт Төрийн
аудитын газар албан шаардлага өгсөн байгаа тул үлдсэн хэсэг болох 105,361,767 (нэг зуун таван сая гурван зуун жаран нэгэн мянга
долоон зуун жаран долоо) төгрөгийн
мэдээллийг нөхөн байршуулах, бусад зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх талаар
10 заалт бүхий албан шаардлага өглөө.