Нарийнтээл сумын Баянтээг багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан 29/09 тоот удирдамжийн дагуу Нарийнтээл сумын Баянтээг багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Нарийнтээл сумын Баянтээг багийн сургуулийн 2024 оны эхний 10 сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд хандив тусламжийн орлогыг санхүүгийн тайланд тусгаагүй, орон тооны нормативт байхгүй бичиг хэргийн ажилтан ажиллуулсан, цалин, ээлжийн амралтыг давхардуулсан, ээлжийн амралтын мэдэгдэлд хэдий хугацаанд ногдох амралтаа эдэлж байгааг буруу бичдэг, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчтай эцсийн тооцоо хийдэггүй, цалингийн нэмэгдлийг илүү, дутуу олгосон, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажил хавсарсны нэмэгдлийг ажлын үр дүнтэй уялдуулан олгоогүй, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн актыг үйлдээгүй, бараа материалын болон үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодоогүй, хандиваар ирсэн хөрөнгүүдийг эргэлтийн болон үндсэн хөрөнгөд бүртгээгүй, үдийн цайны нормативт зардлыг хэтрүүлэн зарцуулсан, тушаал шийдвэрт хуулийн буруу заалт, хүчингүй болсон тогтоол, тушаалын заалтуудыг үндэслэсэн, ээлжийн амралт олгох тушаалыг гаргаагүй, албан хаагчийг ажилд томилохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаагүй, шилэн дансанд мэдээллийг дутуу байршуулсан зэрэг нь байгууллагын дарга, дотоод хяналтын нэгж хяналтыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс эдгээр зөрчлүүд гарсан байна гэж дүгнэлээ.

Энэ удаагийн шалгалтаар санхүүгийн тайланд тусгаагүй хандивын орлого 22,950,400 (хорин хоёр сая есөн зуун тавин мянга дөрвөн зуу) төгрөг, өмч хөрөнгөд бүртгээгүй 19,750,000 (арван есөн сая долоон зуун тавин мянга) төгрөг, илүү дутуу олгосон цалин 2,362,837 (хоёр сая гурван зуун жаран хоёр мянга найман зуун гучин долоо) төгрөг, орон тооны нормативт ажилтны цалинд 13,630,015 (арван гурван сая зургаан зуун гучин мянга арван тав) төгрөг,  шатахууны тайлан гаргаагүй 390,000 (гурван зуун ерэн мянга) төгрөг үдийн цайны норматив хэтрүүлсэн 945,569 (есөн зуун дөчин таван мянга таван зуун жаран ес) төгрөг, нийт 60,028,821 (жаран сая хорин найман мянга найман зуун хорин нэг)  төгрөгийн зөрчил илэрч, шалгалтын хугацаанд илүү олгосон цалин 1,099,637 (нэг сая ерэн есөн мянга зургаан зуун гучин долоо) төгрөг, дутуу тайлагнасан шатахууны 390,000 (гурван зуун ерэн мянга) төгрөгийн зөрчлийг арилгуулж, үдийн цайны норматив хэтрүүлэн төсвийн үргүй зардал гаргасан 945,569 (есөн зуун дөчин таван мянга таван зуун жаран ес) төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар 7 заалт бүхий улсын ахлах байцаагчийн албан шаардлага өглөө. 

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 3 5 38%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 5013 иргэн 98534 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна