Нарийнтээл сумын Баянтээг багийн Цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн Засаг даргаар
батлуулсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын
албаны даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан 29/09 тоот удирдамжийн дагуу
Нарийнтээл сумын Баянтээг багийн Цэцэрлэгийн 2024 оны 1 дүгээр сараас 10
дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд
хяналт шалгалт хийлээ.
Нарийнтээл
сумын Баянтээг багийн цэцэрлэгийн
2024 оны эхний 10 сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд тухайн байгууллагын санхүү, нягтлан
бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс,
ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн
хугацаанд гаргаж, төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан шатны
баримтуудыг бүрэн бүрдүүлсэн байгаа ч нягтлан бодох бүртгэлийн бодлогын
баримт бичгийг баталж, мөрдөж ажиллаагүй, тооллогын комиссын гишүүдэд эд
хариуцагч нярвыг оруулсан, бараа материал худалдан авч шууд зардлаар гаргасан, хүүхдийн
хоолны нормативт
зардалыг хэтрүүлж зарцуулсан, хүүхдийн тоог хий нэмэгдүүлж зарцуулсан, дотоод хяналтыг чанаргүй ор нэр төдий хийдэг, шилэн
дансанд мэдээлэл дутуу байршуулдаг
зэрэг зөрчлүүд гарлаа.
Энэ
удаагийн шалгалтаар хөрөнгө бүртгэлд тусгаагүй 204,700 (хоёр зуун дөрвөн мянга
долоон зуу) төгрөг, хүүхдийн тоо хий нэмэгдүүлсэн 96,000 (ерэн
зургаан мянга) төгрөг,
нийт 300,700 (гурван зуун мянга долоон зуу) төгрөгийн зөрчлийг илрүүлж, зөрчлийг
шалгалтын хугацаанд арилгуулж, цаашид давтан гаргахгүй байх 6 заалт бүхий
зөвлөмжийг өглөө.