2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
1. 2022 оны 07
дугаар сарын 19-ны өдрийн 29/13 албаны даргын баталсан “Аймгийн орон нутгийн
хөгжлийн сангийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай”
удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч
Н.Лхамдолгор, аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа
нар хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.
2.
2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 29/14 албаны даргын
баталсан “Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн 2021 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу санхүүгийн хяналт
шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт
шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам нар хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
3. 2022 оны 06
дугаар сарын 13-ны өдрийн 29/11 албаны даргын баталсан “Аймгийн мөрийн
хөтөлбөрийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай”
удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор
хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.
4. 2022 оны 09
дугаар сарын 15-ны өдрийн 29/16 аймгийн Засаг даргын баталсан “Тарагт сумын
Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх
тухай” удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч
М.Эрдэнэчулуун, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат
нар хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.
5. 2022 оны 09
дугаар сарын 21-ны өдрийн 29/17 албаны даргын баталсан “Арвайхээр, Уянга,
Бат-Өлзий сумдын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн
дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор, санхүүгийн
хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын
улсын байцаагч Ц.Цолмонтуяа нар хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.
6. Төрийн
захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны
нэмэгдэл олгох журмын хэрэгжилтэд хийсэн тайланг аймгийн Засаг даргын Тамгын
газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст
2022 оны 09 дугаар сарын 25-нд цахимаар хүргүүлсэн.