Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн ажлын тайлан
Өвөрхангай
аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны дотоод аудитын төлөвлөгөө болон аймгийн Засаг
даргын баталсан 29/01 тоот дотоод аудитын ажлын удирдамжийн дагуу Төгрөг сумын
Засаг даргын Тамгын газрын 2021 оны төсөв,
санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитыг хийж гүйцэтгэсэн.
Аудитын зорилго:
Төгрөг сумын ЗДТГазрын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа иж
бүрэн, үнэн зөв, шударгаар хөтлөгдсөн эсэх, байгууллагын санхүүгийн үйл
ажиллагаанд үр нөлөөтэй дотоод хяналтууд хэрэгждэг эсэх, санхүүгийн үйл
ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, шилэн данс хөтлөлт чанартай
хийгдэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийх, илэрсэн асуудалд зөвлөгөө өгөх зорилготой.
Аудитын
хамрах хүрээ, хязгаарлалт:
Төгрөг сумын ЗДТГазрын 2021 оны санхүүгийн үйл
ажиллагаанд чиглүүлэхийг зорьсон, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цаг хугацаанд
аудитыг багтааж, үр дүнг тайлагнах шаардлагатай тул дээр дурдсан байгууллагын
засаглалын бүтэц, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явцыг бүхэлд нь
авч үзэхгүй боловч эдгээрийн зөвхөн санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох
хэсгийг хамруулна. Мөн Төрийн
аудитаас санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн зарчим, стандартын дагуу
үнэн зөв илэрхийлэгдсэн эсэхэд аудит хийж дүгнэлт өгөгдсөн
тул санхүүгийн тайлагналын хэсгийг хамруулахгүй.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.