Гучин-Ус сумын Эрсдэлээс хамгаалах сан, Сум хөгжүүлэх санд шалгалт хийсэн тухай
          							    
          							
        
                                    
            							Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2022 оны
02 дугаар сарын 08-ны өдрийн баталсан 29/04 тоот удирдамжийн дагуу Гучин-ус
сумын Эрсдэлээс хамгаалах сан, Сум хөгжүүлэх сангийн 2021 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Сум хөгжүүлэх сангийн үйл
ажиллагаанд тавих ханалтын зөвлөлийн хяналт хангалтгүй, зээлийн хугацаа
хэтрэлтийн талаар арга хэмжээ авч зээлийг барагдуулах талаар зохион байгуулсан
ажил байхгүй, эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулахдаа хөрөнгө
зарцуулах шийдвэргүйгээр зарцуулсан зөрчил байна. Цаашид төсөл сонгон
шалгаруулалтад тавих нөхцөл, шаардлагыг оновчтой болгох, чанартай, үр дүнтэй
төслүүдийг санхүүжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчидтэй байнгын эргэх холбоотой
ажиллах, тэдний бизнесээ авч явах, аж ахуй эрхлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх
сургалтуудад хамруулах, сургалтыг зохион байгуулах бараа бүтээгдэхүүнээ
борлуулах зах зээлийг олж өгөх, хооронд нь холбох зэрэг дэмжлэг үзүүлэх
ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлэх
ажлыг эрчимжүүлэх, хяналтын зөвлөл улирал бүр зээлийн эргэн төлөлтөд хяналт
тавьж, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах шаардлагатай, мөн эрсдэлээс
зарцуулж байгаа хөрөнгөд сумын Засаг даргын шийдвэрийг гарган хавсаргаж байх
хэрэгтэй гэж үзлээ. 
Энэ удаагийн шалгалтаар зээлийн гэрээ бүрэн дуусгавар болсон 1 зээлдэгчийн
9695,0 мянган төгрөгийн, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй 3
зээлдэгчийн зээл, зээлийн хүү, алданги 9949,2 мянган төгрөг нийт 19644,2 мянган
төгрөгийн зөрчил илрүүлж, 3 иргэний 9949,2 мянган төгрөгийг төлүүлж хэвийн
төлөлттэй болгох илэрсэн зөрчлийн арилгуулах 1 заалт бүхий албан шаардлага
өглөө.