Зүүнбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төвийн 2020,2021, 2022 оны эхний 1 дүгээр улирлын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв
          							    
          							
        
                                    
            							Зүүнбаян-Улаан сумын
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот
“Хяналт, шалгалт хийлгүүлэх тухай” албан бичгийн дагуу Зүүнбаян-Улаан сумын
Эрүүл мэндийн төвийн 2020, 2021 он, 2022 оны 1 дүгээр улирлын санхүүгийн үйл
ажиллагаанд Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2022 оны 06 дугаар
сарын 08-ны өдрийн баталсан 29/10 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж
гүйцэтгэлээ.
Энэ удаагийн шалгалтаар
анхан шатны баримттай холбоотой 300,0 мянган төгрөг, цалин хөлстэй холбоотой
3113,0 мянган төгрөг, санхүүгийн тайлан, данс бүртгэлд тусгагдаагүй ажил
гүйлгээ 7000,0 мянган төгрөг, зориулалт бусаар зарцуулсан 5783,1 мянган төгрөг,
нийт 16196,1 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, илүү олгосон цалин, нэмэгдэл
2236,3 мянган төгрөгийг төлүүлэхээр, дутуу олгосон нэмэгдэл 417,7 мянган
төгрөгийг нөхөн олгуулахаар, данс бүртгэлд тусгаагүй ажил гүйлгээ 7000,0 мянган
төгрөгийг буцаан төлүүлэх улсын ахлах байцаагчийн 2 акт тогтоож, илэрсэн зөрчлийг
арилгуулах, цаашид давтан гаргахгүй байхаар 6 заалт бүхий 1 албан шаардлага
хүргүүллээ.