2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
1. 2022 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 29/09 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад
хамаарагддаг байгууллагуудад 2022 оны 1 дүгээр улирлын шилэн дансны үйл
ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат,
аудитор Н.Алтанганаа нар хийж гүйцэтгэлээ.
2.
2022 оны 04
дүгээр сарын 25-ны өдрийн 29/01 аймгийн Засаг даргын баталсан Дотоод аудитын
удирдамжийн дагуу Баян-Өндөр, Сант, Төгрөг, Нарийнтээл сумдын Засаг даргын
Тамгын газрын 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж гүйцэтгэж
байна.
3. Арвайхээр хотын захирагчийн албанаас 05-р сарын 20-нд зохион
байгуулсан "Бүх нийтийн цэвэрлэгээ"-нд албаны албан хаагчид идэвхитэй
оролцож хуваарьт газартаа цэвэрлэгээ хийлээ.
4. Манай байгууллага албан
хаагчдын Монгол бичгийн чадварыг сайжруулах үүднээс "Хүмүүн бичиг"
сонинг бүгд захиалан уншиж, долоо хоног бүрийн Баасан гарагийг "Монгол
бичгийн өдөр" болгон зарлалаа. Энэ өдөр хүмүүн бичиг сонинд нийтлэгдсэн
мэдээллээр харилцан мэдээлэл солилцож байна.
5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөн, Өвөрхангай аймгийн "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны
бохирдлыг бууруулах" зорилтот жилийн хүрээнд 2022.04.29-нд Арвайхээр сумын
шинэ суурьшлын бүсэд байгуулж буй 15 га шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн газарт
манай албаны албан хаагч бүр 3 хайлаас мод тариж идэвхитэй оролцлоо.
6. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан 3 удаагийн
цахим сургалтад нийт 8 албан хаагч хамрагдсан байна.
7. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа “И монгол”
академиас зохион байгуулсан “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны
удирдлагын нэгдсэн систем” ы удирдлагын нэгдсэн систем” ERP системийн талаар ойлголт мэдлэг олгох сургалтад албаны
дарга болон архив бичиг хэргийн ажилтан хамрагдсан.
8. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа “И монгол”
академиас төрийн албан хаагчдад зохион байгуулсан “Цахим засаглал”-ийн тухай
сургалтад албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч болон архив
бичиг хэргийн ажилтан нар хамрагдсан.
9. ERP системийг байгууллагтаа нэвтрүүлэхээр тус системийн
ажилтануудтай холбогдож нэвтрэх эрх үүсгэхэд байгууллагын шаардлагатай мэдээлэлээ
майл хаягаар хүргүүлсэн.