2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 29/02 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад харьяалагддаг байгууллагуудын Шилэн дансны 2021 оны 4 дүгээр улирлын үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, аудитор Н.Алтанганаа нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд Энэ удаагийн шалгалтаар шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг хуулийн хугацаанд байршуулалт 91,1%,  хуулийн хугацаанд мэдээ илгээлт 84,9%- тай,  зөрчлийг арилгуулахаар 2021 онд өгсөн 3 албан шаардлагын биелэлтийн дундаж 82,9%, 26 байгууллага 5100897,0 мянган төгрөгийн орлогын гүйлгээ, 5 байгууллага 119897,6 мянган төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус байршуулаагүй хэвээр байгаа зэрэг зөрчлүүд илэрч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 6 заалт бүхий зөвлөмж өгч ажиллаа.

2.    2022 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 29/03 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Арвайхээр сумын Хаус хорооллын  2020 оны 11-12 дугаар сар, 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд нийт 101932.1 мянган төгрөгийн зөрчил илэрч, илэрсэн зөрчлийг шалгалтын хугацаанд арилгуулж санхүүгийн тайланг хэрхэн зөв гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

3.    2022 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 29/01 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Сант сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн  2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд нийт 68381.9 мянган төгрөгийн зөрчил илэрч, шалгалтын хугацаанд зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 2 зээлдэгчийн 1686.1 мянган төгрөгийг төлүүлж зээлийг хаасан, явцын хугацаа хэтрэлттэй байсан 3 зээлдэгчийн 2118.0 мянган төгрөгийг төлүүлж хэвийн төлөлттэй болгосон, явцын хугацаа хэтрэлттэй 1 зээлдэгчийн 337.6 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын байцаагчийн албан шаардлага өгсөн.

4.    2022 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 29/01 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Тарагт сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн  2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа хийж гүйцэтгэж нийт 50283.5 мянган төгрөгийн зөрчил илэрч шалгалтын хугацаанд зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 1 зээлдэгчийн 1170.5 мянган төгрөгийг төлүүлж зээлийг хаасан, явцын хугацаа хэтрэлттэй байсан 5 зээлдэгчийн 5631.5 мянган төгрөгийг төлүүлж хэвийн төлөлттэй болгосон, явцын хугацаа хэтрэлттэй 17 зээлдэгчийн  27464.0 мянган төгрөг, зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 3 иргэний 6674.0 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын байцаагчийн албан шаардлага өгсөн.

5.    2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29/04, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 29/05, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 29/06   дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Өлзийт, Гучин-Ус, Богд, Хужирт сумдуудын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн  2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, С.Дуламжаргал аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам, Ч.Буянбат,Ц.Цолмонтуяа нар хийж гүйцэтгэж байна.

6.    Сангийн яамны 2 дугаар сарын 14-ны өдрийн СХШХ/01 дугаар нэгдсэн удирдамжийн дагуу Хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас халагдсан ажилтнуудад төсвөөс олгосон нөхөн олговор түүнийг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсэх асуудлаар ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат нар хийж гүйцэтгэж байна.

7.    Манай алба 1 дүгээр сарын 21-нд зохион байгуулагдсан Арвайхээрийн нийтийн цэвэрлэгээнд оролцож үүргээ биелүүллээ. Албанаас 2 уриалгыг гаргаж цахим хуудас болон цахим хаягаараа олон нийтэд түгээж  ажилласан.

8.    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг байгууллагын хэмжээнд уншиж судлах, хэрэгжүүлэх,  хөдөлмөрийн дотоод журмаа шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд албан хаагч нар тус хуулийн заалт бүрийг хуваан авч нарийвчлан судалж бусад албан хаагч нарт холбогдох зүйл заалтыг таниулах сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хийлээ.

9.    Шилэн дансны тухай хуулийн 2021 хэрэгжилтийг 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Хурлаас “Шилэн дансны тухай хууль”-ыг бүрэн хэрэгжүүлээгүй 41 байгууллагын холбогдох албан тушаалтнуудад Шилэн дансны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох шийдвэр гарлаа.

10.  Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан 3 удаагийн цахим сургалтад нийт 8 албан хаагч хамрагдсан байна.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8347 иргэн 97563 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна