Арвайхээр сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай товч танилцуулга

Арвайхээр сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, үр дүн, зээлийн эргэн төлөлт, ашиглалт зэрэгт хяналт шалгалт хийж зээлийн гэрээ бүрэн дуусгавар болсон 76 зээлдэгчийн 266294,7 мянган төгрөг, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй 55 зээлдэгчийн 174773,1 мянган төгрөг, нийт 441067,8 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, эдгээр зөрчлийг төлүүлж хэвийн төлөлттэй болгох илэрсэн зөрчлийн арилгуулах 5 заалт бүхий албан шаардлага өглөө.