2018 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

                                                                            САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

 

2018 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Тус алба нь 9 дүгээр сарын байдлаар 2 байгууллагын 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитыг явууллаа.  

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн баталсан 29/01 тоот дотоод аудитын хөтөлбөрийн дагуу Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгт 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны дотоод аудит хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар 4 дүгээр цэцэрлэг нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, үр дүнгийн урамшуулал шийдвэргүйгээр олгосон зөрчил гарч, илэрсэн зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх талаар 4 заалт бүхий зөвлөмж өглөө.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн баталсан 29/02 тоот дотоод аудитын хөтөлбөрийн дагуу Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэгт 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, байгууллагын бодлогын баримт бичиг, зорилго, зорилтууд, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас гаргасан шийдвэрүүд, ажилтнуудын цагийн бүртгэл, албан тушаалын цалин тогтоолт, цалингаас татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцоолж суутгасан эсэх, нягтлан бодох бүртгэлд бүх хөрөнгө, өр төлбөр, орлого зарлага зөв тусгагдсан эсэх, хөрөнгийн захиран зарцуулалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийн байдал санхүүгийн мэдээллийн үнэн зөв, цаг хугацаандаа бэлтгэгдэх байдал, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын хэрэгжилт зэрэгт дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, 2018 оны эхний хагас жилийн шилэн дансанд 74 мэдээ байршуулахаас 68 мэдээг хугацаанд нь байршуулж хуулийн хэрэгжилт 91.8 хувьтай байна. Багш, ажилтнуудын ур чадварын нэмэгдэл олгох эрхлэгчийн тушаалд ур чадварын нэмэгдлийг олгож эхлэх хугацаа, олгох хувь хэмжээг тодорхой тусгаагүй, дотоод хяналтын нэгж нь төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа боловч байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт сул байна. Мөн ээлжийн амралтын мэдэгдлийг бичдэггүй, хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар бараа материалыг зарлагаддаг, багш нарын илүү цагийг цагийн балансад бүртгэж, баталгаажуулалгүйгээр сар бүр тогтмол 17 цагаар тооцож олгодог, эрхлэгчийн 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг шийдвэр нь гараагүй байхад олгосон, сахиулын илүү цагийн хөлсийг багш нарын илүү цагийн хөлстэй адилтган буруу тооцож олгодог зөрчил илэрлээ. Цаашид хүчин төгөлдөр бус  анхан шатны баримтыг үндэслэн бараа материалыг зарлагддаггүй байх, цагийн балансыг үнэн зөв гаргаж, багш нарын илүү цагийг бодиттойгоор тооцож олгох, дотоод хяналтын нэгжээс санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. 6 заалт бүхий аудитын зөвлөмжийг өглөө.

Албаны даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Баянгол сумын ЗДТГазар, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Соёлын төвийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.

 

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 1 17%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 904 иргэн 25001 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна