1.
2021 оны 07 дугаар
сарын 19-ны өдрийн 29/16 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн
төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаардаг байгууллагуудын 2021 оны
хоёрдугаар улирлын шилэн дансны үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт
шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, аудитор Д.Буяндэлгэр нар хяналт шалгалтыг
хийж, 29/15 дугаартай танилцуулга, 29/04/13 дугаартай 6 заалт бүхий хугацаатай
албан шаардлага өгсөн.
2.
2021 оны 07 дугаар
сарын 19-ны өдрийн 29/14 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Нарийнтээл
сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор,
санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам хяналт шалгалтыг хийж,
29/16 дугаартай танилцуулга, 29/07/14 дугаартай 3 заалт бүхий хугацаатай албан
шаардлага өгсөн.
3.
2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 29/17 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Баруунбаян-Улаан сумын Засаг даргын тамгын
газрын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын
улсын байцаагч Ч.Буянбат хяналт шалгалтыг хийж, 29/17 дугаартай танилцуулга,
29/04/15 дугаартай 5 заалт бүхий
хугацаатай албан шаардлага өгч, 29/04/09 дугаартай 1 заалт бүхий 1231,1 мянган төгрөгийн актыг тогтоосон.
4.
2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 29/18 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Хужирт сумын Засаг даргын тамгын газрын 2020
оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын
байцаагч Ч.Буянбат, аудитор Д.Буяндэлгэр нар хийж гүйцэтгэж байна.
5.
2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29/19 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Баруунбаян-Улаан сумын Сум хөгжүүлэх сангийн
2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын
байцаагч Ч.Буянбат хийж гүйцэтгэж байна.
6.
2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29/20 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Уянга сумын Засаг даргын тамгын газрын 2020
оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын
байцаагч Б.Чанцалдулам хийж гүйцэтгэж байна.
7.
2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29/21 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Уянга сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны
санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах
байцаагч Н.Лхамдолгор хийж гүйцэтгэж байна.
8.
2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бясалгалын багш Г.Эрхбаярыг
урьж албан хаагчдаа “Бясалгалын ач тус” сэдэвт сургалтад хамруулсан.
9.
Иргэдийн төлөөлөгчдийн хуралаас байгуулсан ажлын хэсэгт
албаны дарга М.Эрдэнэчулуун орж олон нийтийн цагдаагийн 2020 оны урамшуулалд
хяналт шалгалт хийгдэж байна.
10. Хөдөлмөрийн
тухай хуулийн шинэчилсэн найруулга, танилцуулга сургалтад албаны дарга
хамрагдсан.