"Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтрэлтийг бууруулахад анхаарах нь сэдэвт" уулзалтыг 2021 оны 06 дугаар сарын 21 ны өдөр Санхүүгийн хяналт, аудитын албанаас санаачла
          							    
          							
        
                                    
            							        "Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтрэлтийг бууруулахад анхаарах нь сэдэвт"  уулзалтыг 2021 оны 06 дугаар сарын 21 ны өдөр Санхүүгийн хяналт, аудитын албанаас санаачлан зохион байгууллаа. Уг уулзалтад аймгийн Засаг дарга А.Ишдорж, Аймгийн Засаг даргын дэргэдэх СХАА-ны дарга М.Эрдэнэчулуун, Аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Ганцэцэг, Хархорин сумын Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, сумдын Засаг дарга нар, Санхүүгийн албаны дарга нар, СХСан хариуцсан мэргэжилтнүүд оролцож сум хөгжүүлэн сангийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, хугацаа хэтэрсэн зээлүүдийг төлүүлэх, гэрээний хугацаа бүрэн дуусгавар болсон боловч зээлээ төлөөгүй байгаа иргэдийн зээлийг хуулийн байгууллагаар шийдүүлэх арга зам зэрэг сэдвээр ярилцаж санал солилцож, зөвлөгөө мэдээлэл өгөв.
Уулзалтаар дараах шийдвэр гарлаа.
1.	Гэрээний хугацаа дууссан зээлүүдийн судалгааг аймгийн хэмжээнд зээлдэгч тус бүрээр  гаргаж Прокурорын байгууллагаар дамжуулан шүүхэд хандах.
2.	Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр сумын Засаг дарга нар,  сумын ИТХурал, Прокурорын байгууллагатай хамтран идэвх санаачлагатай ажиллах.
3.	Сум хөгжүүлэх сангаас зээл олгохдоо төслийг сайтар судалж, ажлын байрыг бодитоор бий болгох, жинхэнэ хэрэгжих боломжтой төслүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх.

