logo
Өвөрхангай аймгийн
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.    2021 оны 04 дүгээр сарын 06-ны  өдрийн 29/02 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам нар хяналт шалгалтыг хийж 29/03 дугаартай танилцуулга, 29/02/07/02 дугаартай 9 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, 29/02/02 дугаартай 1 заалт бүхий 600,0 мянган төгрөгийн, 29/02/03 дугаартай 2 заалт бүхий 284,9 мянган төгрөгийн актыг тус тус тогтоосон.

2.    2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 29/03 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал хяналт шалгалтыг хийж 29/02 дугаартай танилцуулга, 29/03/01 дугаартай 5 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, 29/03/01 дугаартай 1 заалт бүхий 507,4 мянган төгрөгийн акт тогтоосон.

3.    2021 оны 04 дүгээр сарын 06-ны  өдрийн 29/04 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэгийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, Д.Буяндэлгэр нар хяналт шалгалтыг хийж 29/05 дугаартай танилцуулга, 29/04/04 дугаартай 6 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, 29/01/04 дугаартай 1 заалт бүхий 1201,0 мянган төгрөгийн, 29/01/05 дугаартай 1 заалт бүхий  773,5 мянган төгрөгийн актыг тус тус тогтоосон.

4.    2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29/05 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаардаг байгууллагуудын 2021 оны нэгдүгээр улирлын шилэн дансны үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, Д.Буяндэлгэр нар хяналт шалгалтыг  хийж 29/04 дугаартай танилцуулга, 29/04/03 дугаартай 7 заалт бүхий хугацаатай албан шаардлагыг Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах байгууллагуудад, 29/04/05 дугаартай 4 заалт бүхий хугацаатай албан шаардлагыг Өв эко мийт ХХК-д тус тус хүргүүлэв.

5.    2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Сангийн сайдын баталсан 03 тоот,  албаны даргын баталсан 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 29/06 дугаартай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба, аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудын үйл ажиллагаанд хийх нэгдсэн хяналт шалгалт”-ын удирдамжуудын дагуу Өвөрхангай аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам, Д.Буяндэлгэр нар хийж гүйцэтгэж байна.

6.    2021 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 29/07 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Арвайхээр сумын 7-р цэцэрлэгийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал хяналт шалгалт хийж 29/06 дугаартай танилцуулга, 29/03/06 дугаартай 4 заалттай бүхий хугацаатай албан шаардлага, 29/03/06 дугаартай  929,1 мянган төгрөгийн акт тогтоосон.

7.    2021 оны 05 дугаар сарын 07-нд Авлигын эсрэг цахим сургалтанд албаны дарга болон байцаагч нар хамрагдсан.

8.    Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/213 тоот удирдамжийн дагуу “Үл тасрах хэлхээ-II” цахим аянд нэгдэж, тус аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган албаны даргаар батлуулсан. Төлөвлөгөөнд тусгасны дагуу өөрийн цахим хуудсанд угийн бичгийн хичээлийг хуваалцаж, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдөр “Угийн бичиг” сэдвээр албан хаагчиддаа сургалт зохион байгууллаа. Албан хаагчдын дунд угийн бичгээ хэн сайн хөтлөх вэ аяныг эхлүүлсэн.

9.    2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Орон нутгийн өмчийн газраас Шилэн дансны мэдээлэл байршуулалтын талаарх судалгааг гарган ирүүлж хамтран ажиллах албан бичиг ирүүлсний дагуу 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаар албан бичгээр судалгааг хүргүүлэв.

10. Албаны дарга 2021 оны 05 дугаар сарын 03,12-нд сумын Санхүү албаны дарга, төсвийн байгууллагын нягтлан бодогч нартай цахим уулзалт хийн анхан шатны баримт бүрдүүлэлтэд анхаарах асуудал, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, шилэн дансны хуулийн хэрэгжилтэд анхаарах асуудал, дотоод хяналтын нэгжийг хэрхэн ажиллуулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

11. 2021 оны 05 дугаар сарын 18-нд хэлтэс, албаны дарга нарын шуурхай хуралд 2021 оны 1 дүгээр улирлын шилэн дансны хуулийн хэрэгжилтийг танилцуулсан.

12. 2021 оны 05 дугаар сарын 20-нд “Төрийн албан хаагч инноваци нэвтрүүлэгч байх нь” сэдэвт сургалтад албаны дарга хамрагдсан.

13. 2021 оны 05 дугаар сарын 20-нд “Цалин хөлстэй холбоотой хууль эрх зүйн асуудал” сэдэвт цахим хэлэлцүүлэгт албаны дарга болон аудитор, санхүүгийн хяналт шалггалтын улсын байцаагч нар оролцсон.

14. 2021 оны 05 дугаар сарын 21-нд “Ажлын байрны дарамт сэдэвт” сургалтад албаны дарга хамрагдсан.

15. Үндэсний бичгийн хөтөлбөрийн үе шаттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс монгол бичгийн сургалт эхлүүлж албан хаагч нар хамрагдаж байна.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2022.01.01 - 2022.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2022 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2022 онд 2440 иргэн 40138 удаа, 2021 онд 9632 иргэн 55718 удаа үзсэн байна