logo
Өвөрхангай аймгийн
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.    Засаг даргын батласан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 29/01 дугаар удирдамжийн дагуу Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд дотоод аудит хийж дотоод аудитын тайланг нэгтгэх ажил хийгдэж дотоод аудитын ажил дуусч байна.

2.    Албаны даргын батласан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны  өдрийн 29/02 дугаар удирдамжийн дагуу Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам нар хяналт шалгалтыг хийж байна.

3.    Албаны даргын батласан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны  өдрийн 29/03 дугаар удирдамжийн дагуу Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал хяналт шалгалтыг  хийж байна.

4.    Албаны даргын батласан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны  өдрийн 29/04 дугаар удирдамжийн дагуу Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэгийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, Д.Буяндэлгэр нар хяналт шалгалтыг  хийж байна.

5.    Албаны даргын батласан 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29/05 дугаар удирдамжийн дагуу Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн багцад хамаардаг байгууллагуудын 2021 оны нэгдүгээр улирлын шилэн дансны үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, Д.Буяндэлгэр нар хяналт шалгалтыг  хийж байна.

6.    Аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 2д/154 дугаар албан бичгийн дагуу Коронавирус халдварын тархалт орон нутагт ихэссэнтэй холбогдуулан төрийн үйлчилгээ, мэдээллийг иргэдэд цахимаар түлхүү зохион байгуулах зорилгоор байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд 3-аас доошгүй видео, шторк, гарын авлагыг ирүүлэх гэсний дагуу 4 видео шторкыг Хууль, эрх зүйн хэлтэст 2021 оны 04 дүгээр сарын 13-нд цахимаар хүргүүлсэн.

7.    Сангийн сайдын 2021 оны 2 дугаар сард батласан Дотоод аудитын чанарын үнэлгээ хийх ажлын удирдамж-ийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу бэлтгэж ирүүлэх материалын дагуу бэлтгэн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сангийн яаманд цахимаар хүргүүлсэн.

8.    Аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар албан бичгийн дагуу албан  хаагчдын судалгааг гаргаж 3 албан хаагчыг сургалтад хамруулсан.

9.    2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн албаны Зөвлөлөөс Орчин үеийн техник, технологийн чиг хандлага сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулсан сургалтад архив, бичиг хэргийн ажилтан хамрагдсан.

10. 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Сангийн сайдын батласан 03 дугаартай удирдамж  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба, аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудын үйл ажиллагаанд хийх нэгдсэн хяналт шалгалт”-ын  дагуу хяналт шалгалт хийхтэй холбогдуулан сангийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр цахим сургалт зохион байгуулж сургалтад албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч 2, санхүүгийн хяналт шалгалтын улсын  байцаагч 3, нягтан бодогч, аудитор 1, нийт 7 албан хаагч сургалтад цахимаар амжилттай хамрагдсан.

11. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT төсөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт цахим сургалтад албаны 7 албан хаагч хамрагдаж сертификат авсан.

 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2022.01.01 - 2022.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2022 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2022 онд 2440 иргэн 40220 удаа, 2021 онд 9632 иргэн 55718 удаа үзсэн байна