logo
Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх
Санхүүгийн хяналт, аудитын алба

Нийтэлсэн : admin 2020-02-17 14:38:18

2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, улмаар хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хяналт шалгалт хийгдсэн байгууллага, хэрэглэгчдээс үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар нийт 286  үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгааг 5 асуулгын дагуу авлаа. Хэрэглэгчдээс авсан үнэлгээгээр тухайн байгууллага, аж ахуй нэгжид хийгдсэн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хэр чанартай, хэрэглэгчидэд хүртээмжэй, үнэн зөв, шударга хийгдсэн талаар асуулгад 82,5 хувь нь хангалттай сайн хийгдсэн, 12,9 хувь нь дунд түвшинд хийгдсэн, шалгалтын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ? асуулгад, 74,8 хувь нь үр дүн маш сайн байна, 18,9 хувь нь дунд түвшинд байна, өмнөх санхүүгийн хяналт шалгалтын үр дүнд танай байгууллагад ямар өөрчлөлт гарсан бэ? гэсэн асуулгад 45,1 хувь нь эерэг өөрчлөлтүүд маш их гарсан, 26,9 хувь нь илэрсэн зөрчлүүд арилж байна, 5,6 хувь нь өөрчлөлт огт гараагүй, танай байгууллагын дотоод хяналтын нэгж нь байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж чадаж байна уу? гэсэн асуулгад 40,6 хувь нь сайн хийгдэж байгаа, 30,8 хувь нь дунд түвшинд хийгдэж байгаа, 10,8 хувь нь санхүүгийн мэдлэггүйгээс хийхгүй байгаа, 12,9 хувь нь огт хийхгүй байгаа, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байж чадаж байна уу? гэсэн асуулгад 59,4 хувь нь санхүүгийн бүх мэдээлэл ил тод байгаа, 15,0 хувь нь зарим мэдээллийг бидэнд мэдээлдэггүй /үүнд цагийн баланс гаргалт, цалин бодолттой холбоотой асуудлыг ихэвчлэн дурдсан байна/, 9,4 хувь нь санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгож чадаагүй гэж хариулжээ. Хяналт шалгалтад гарсан эерэг үр дүн 76,5 хувь, тухайн байгууллагын санхүүгийн болон дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааны эерэг үр дүн  50,0 хувьтай гарсан байна. Санхүүгийн хяналт шалгалттай холбоотой нийтдээ 58 санал хүсэлт ирсэнээс шалгалтын дүнг хамт олонд танилцуулж заавар зөвлөгөө өгсөнд талархаж 60,4 хувь, тогтмол санхүүгийн хяналт шалгалтад хамрагдах шаардлагатай байна гэж 6,9 хувь, шалгалтыг илүү нарийвчлан үнэн зөв сайн шалгах хэрэгтэй байна гэж 8,6 хувь, тухайн байгууллагын дотоод хяналт, санхүүгийн ил тод байдлыг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгах хэрэгтэй байна гэж 8,6 хувь, санхүүгийн болон шинэчлэн гарсан хууль  тогтоомжийн талаар сургалтад хамрагдах хүсэлтэй байна гэж 1,7 хувь, гарсан зөрчлийг арилгах хуулийн хугацааг сунгаж өгнө үү гэж 13,8 хувийн саналуудыг өгчээ. 

Санхүүгийн хяналт, Аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн аваха хугацаа 2020.01.01 - 2020.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
© Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com