Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-12-25 16:05:13

Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн шалгалтын товч танилцуулга.

Аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан 29/20 тоот удирдамжийн дагуу Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийтдээ 35539,8 мянган төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон цалин, ээлжийн амралтын олговрыг давхардуулсан 993,6 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, эдгээр зөрчлүүдийг цаашид дахин давтан гаргахгүй байхыг анхааруулж, 4 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, цаашид анхаарч ажиллах 6 заалт бүхий зөвлөмж даалгаврыг өгч ажилласан.