Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-12-25 16:05:38

Хархорин АЗЗА ТӨХК-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн шалгалтын товч танилцуулга.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баталсан 29/21 тоот удирдамжийн дагуу Хархорин АЗЗА ТӨХК-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж цалин дутуу олгосон 376,5 мянган төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл дутуу тооцсон 1312,5 мянган төгрөг, анхан шатны баримт дутуу 4385,0 мянган төгрөг, нийтдээ 6074,0 мянган төгрөгийн зөрчил илэрч, зөрчлүүдийг цаашид дахин давтан гаргахгүй байхыг анхааруулж дараах 4 заалт бүхий зөвлөмжийг өгч ажилласан.