Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-12-17 14:46:21

Баянтээг ХК-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан 29/18 тоот удирдамжийн дагуу Баянтээг ХК-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийтдээ 15426,6 мянган төгрөгийн зөрчил илэрч, цалин ээлжийн амралтын олговрыг давхардуулсан 704,2 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоож, дээрх зөрчлүүдийг цаашид дахин давтан гаргахгүй байхыг анхааруулж дараах 4 заалт бүхий зөвлөмжийг өглөө.