Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-12-17 14:43:51

Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд энэ удаагийн шалгалтаар цалин хөлстэй холбоотой 3196,3 мянган төгрөг, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан 3019,0 мянган төгрөг, анхан шатны баримт дутуу 345,0 мянган төгрөг, бичиг хэрэг, аж ахуйн материалыг орлого авалгүй шууд зарцуулсан 4322,3 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд цалинг дутуу тайлагнасан 899,7 мянган төгрөг нийтдээ 11782,3 мянган төгрөгийн зөрчил илрүүллээ. 3158,7 мянган төгрөгийн зөрчил арилгуулахаар 3 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, цаашид анхаарч ажиллах 5 заалт бүхий зөвлөмж даалгаврыг өглөө.