Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-12-17 14:43:10

Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримтын бүрдэл дутуу 82,0 мянган төгрөг, цалин илүү олгосон 314,3 мянган төгрөг, зориулалт бусаар зарцуулсан 1190,3 мянган төгрөг, хөрөнгийг орлогод бүртгээгүй 491,8 мянган төгрөг, хөрөнгийг хий орлогод авч бүртгэл, тайланд тусгасан 2200,0 мянган төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын нормативыг 3453,5 мянган төгрөгөөр хэтрүүлэн зарцуулж, нийтдээ 7731,9 мянган төгрөгийн зөрчил илрүүллээ. 2691,8 мянган төгрөгийн зөрчил арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өглөө.