Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-08-20 15:21:00

2019 ОНЫ 7 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Тус алба нь 7 дугаар сарын байдлаар 2019 оны хагас жилд ажил үүргийн хуваарийн дагуу Аймгийн засаг даргаас агентлагын даргатай байгуулсан гэрээний биелэлт, Тоон тайлан, торгууль шийтгэврийн биелэлт, 2019 оны эхний хагас жилийн бичмэл тайлан, Санхүүгийн тайлан баланс, Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Үндэсний болон дэд хөтөлбөрийн биелэлт, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын хагас жилийн мэдээ, Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт, Байгууллагын ил тод байдлын үнэлгээ, Хэрэглэгчийн үнэлгээний тайлан, “Аймгийн Авлигын эсрэг 2018-2019 оны стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилт, Засгийн газрийн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт зэрэг хагас жилийн тайлан мэдээг гаргаж хүргүүлсэн.