Төгрөг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн
төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2026 оны 06 дугаар сарын 04-ны
өдөр баталсан 29/06
дугаар удирдамжийн дагуу Төгрөг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны
санхүүгийн үйл ажиллагаанд хяналт,
шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар
Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авах
ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж иржээ. Гэвч 2024
онд малын тоо толгойн албан татварын орлогоор хийгдэх ажлуудад иргэдээс санал
авсан хэдий ч саналыг 2 дугаар багаас бусад багууд эрэмбэлж хүргүүлээгүй, 3
дугаар багын Засаг даргаас сумын Засаг даргад хүргүүлсэн санал эрэмбэлсэн
жагсаалт хүргүүлэх тухай албан тоот огноо, дугааргүй, эрэмбэлсэн саналын тоо
иргэдээс ирүүлсэн саналын тооноос зөрүүтэй, тендерт оролцсон аж ахуй нэгж
байгууллагын холбогдох баримтуудыг дутуу хавсаргасан, хөрөнгө оруулалт,
хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хяналтыг
тавьж ажиллаагүй, малын тоо толгойн албан татвараас зорулалт бусаар зарцуулсан,
санхүүгийн тайланд өглөгийг бүрэн тусгаагүй, 2023 онд хэрэгжсэн ажлын санал
авах хуудсаар 7 иргэнээс санал авч баримтад хавсаргасан, үүнийг нэгдсэн
бүртгэлд бүртгэсэн, Мазар баг иргэдээс нэмэлтээр ирсэн саналыг багийн иргэдийн
нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй, иргэдээс ирсэн саналын тоог нэгтгэхдээ зөрүүтэй
нэгтгэсэн зэрэг зөрчлүүд гарсан нь “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулиуд, Монгол
Улсын Засгийн газрын “Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2010 оны 10 дугаар
сарын 20-ны өдрийн 271-р тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн журмын заалтуудыг
үйл ажиллагаандаа бүрэн гүйцэд мөрдөж ажиллаагүйтэй холбоотой байна.
Энэ удаагийн шалгалтаар
зориулалтт бусаар зарцуулсан 4,062,500 (дөрвөн сая жаран хоёр мянга таван зуу) төгрөг, санхүүгийн тайланд
өглөгөөр тусгаагүй үлдэгдэл 42,379,280 (дөчин хоёр сая гурван зуун далан есөн мянга
хоёр зуун ная) төгрөгийн зөрчил илэрч , санхүүгийн тайланд өглөгөөр тусгаагүй орхигдуулсан
зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өгч, 6 заалт бүхий
зөвлөмжийг өглөө.