Есөнзүйл сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хороогоор батлуулсан 2026 оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр баталсан 29/11 дүгээр удирдамжийн дагуу Есөнзүйл сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч төсөв хооронд зохицуулалт хийлгүйгээр зориулалт бусаар зарцуулдаг, эд хөрөнгийн тооллогын ажлын хэсэгт нягтлан бодогч, няравыг оруулан томилодог, цахим нэхэмжлэх болон и баримтгүй гүйлгээ хийдэг, томилолтыг хэд хоногоор олгохыг зөвшөөрсөн даргын гарын үсэггүй олгодог, томилолтын ирсэн буцсан тамга дутуу, ирсэн буцсан он сар өдөр буруу бөглөгдсөнөөр олгодог, ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал гаргадаггүй, амралтын мэдэгдлийг буруу бичдэг, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчидтай эцсийн тооцоо хийдэггүй, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг дутуу олгодог, тушаал шийдвэргүйгээр гүйцэтгэлийн урамшуулал олгодог, улирлын мэдээг хугацаа хоцроож илгээдэг, байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгаан тайлбар оруулдаггүй, харилцагч байгууллагуудын өглөг, авлагын тооцоо нийлсэн актыг байршуулдаггүй зэрэг зөрчлүүд нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн холбогдолтой хууль эрх зүйн мэдлэг дутмаг, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан болон дотоод хяналт сул,  санхүүгийн сахилга бат алдагдах эрсдэлтэй байна. Ийм төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх, түүнд тогтмол хяналт тавих, дотоод хяналтын нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт хийх, санхүүгийн ажилтнууд төсвийн шууд захирагчийг мэргэжил арга зүй, мэдээллээр сайн хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна.

Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 5,515,000 (таван сая таван зуун арван таван мянга) төгрөгийн, зориулалт бусаар зарцуулсан 9,314,200 (есөн сая гурван зуун арван дөрвөн мянга хоёр зуу) төгрөгийн, цалин хөлстэй холбоотой 16,242,949 (арван зургаан сая хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун дөчин ес) төгрөгийн нийт 31,072,149 (гучин нэгэн сая далан хоёр мянга нэг зуун дөчин ес) төгрөгийн зөрчлийг илрүүлж, дутуу олгосон цалин 303,769 (гурван зуун гурван мянга долоон зуун жаран ес) төгрөгийг нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоож, зориулалт бусаар зарцуулсан 9,314,200 (есөн сая гурван зуун арван дөрвөн мянга хоёр зуу) төгрөгийн зөрчлийг таслан зогсоох, цаашид давтан гаргахгүй байх талаар улсын байцаагчийн 2 заалт бүхий албан шаардлага,  илэрсэн зөрчлийг цаашид анхаарах давтан гаргахгүй байхаар 7 заалт бүхий зөвлөмжийг өгч ажиллалаа.  

2026 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 16 1 5 31%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 3 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 3 0 3 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 1 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 2 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2026 онд 3252 иргэн 115615 удаа, 2025 онд 9703 иргэн 167202 удаа үзсэн байна