Богд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

         Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баталсан 29/25 дугаар удирдамжийн дагуу Богд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн  2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Хүний нөөцийн системд албан хаагчдын мэдээллийг хянаагүйгээс албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг илүү дутуу олгосон, ажлаас гарч байгаа хүнтэй ээлжийн амралтын эцсийн тооцоо хийдэггүй, ажилчидад ур чадвар, зэрэг дэв, орон нутгийн нэмэгдлийг олголгүй орхигдуулсан, үдийн цай хөтөлбөрийн зардлыг нормативт зардлаас дутуу зарцуулсан, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нормативт хэмжээнд зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй, шилэн дансанд мэдээллийг буруу дутуу байршуулдаг, шатахууны зарцуулалтад жолоочийн тооцооны хуудас бичээгүй, аж ахуйн материалыг шаардах хуудсаар шууд зарлагадсан зэрэг нь төсвийн захирагчийн болон санхүүгийн ажилтны хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан болон дотоод хяналтыг хийж хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой гэж дүгнэлээ.

Иймд цаашид төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авах, санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай.

Энэ удаагийн шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 3,294,651 (гурван сая хоё зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун тавин нэг) төгрөг, анхан шатны баримттай холбоотой 31,290,656 (гучин нэгэн сая хоёр зуун ерэн мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг, үдийн цай хөтөлбөрийн зардлыг нормативт зардлаас дутуу зарцуулсан 1,461,350 (нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга гурван зуун тавь) төгрөг нийт 36,046,657 (гучин зургаан сая дөчин зургаан мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийн зөрчил илрүүлж, илүү олгосон цалин 2,169,740 (хоёр сая нэг зуун жаран есөн мянга долоон зуун дөч) төгрөгийг суутган тооцох, дутуу олгосон цалин  1,124,911 (нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун арван нэг) төгрөгийг нөхөн олгох улсын ахлах байцаагчийн акт тогтоож, цаашид анхаарах 10 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.

2026 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 16 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2026 онд 87 иргэн 16283 удаа, 2025 онд 9703 иргэн 167202 удаа үзсэн байна