Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн
төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хороогоор
батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын
газрын даргын 2025 оны 06
дугаар сарын 11-ны өдөр баталсан 29/16 дугаар удирдамжийн дагуу Арвайхээр сумын 6
дугаар цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж
гүйцэтгэлээ.
Тухайн
байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж,
санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн хугацаанд гаргаж, төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох
анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлсэн байгаа
боловч харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн актыг дутуу
үйлддэг, бараа
материал, үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодсон
актыг үйлдээгүй, цалин нэмэгдлийг илүү, дутуу олгосон, шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд
бүрэн гүйцэт мэдээлээгүй, шилэн дансанд мэдээллээ буруу байршуулсан зэрэг
зөрчлүүд нь ажил хариуцсан албан хаагчид
ажилдаа хайнга хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд тавих удирдлагын болон
дотоод хяналт сул, тушаал шийдвэрийг нөхөж гаргадаг зэргээс үүдэлтэй байна гэж
дүгнэлээ.
Энэ удаагийн шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй
холбоотой 3,078,229
(гурван
сая далан найман мянга хоёр зуун хорин ес) төгрөгийн зөрчил илэрч илүү олгосон цалин 3,028,687 (гурван сая хорин
найман мянга зургаан зуун наян долоо) төгрөгийг
буцаан төлүүлэхээр, 49,620
(дөчин есөн мянга зургаан зуун хорь) төгрөгийг нөхөж олгохоор улсын ахлах байцаагчийн акт
тогтоож, цаашид давтан гаргахгүй байх талаар 8 заалт бүхий зөвлөмж өгч
ажиллалаа.