Баян-Өндөр сумын Соёлын төвийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан 29/12 дугаар удирдамжийн дагуу Баян-Өндөр сумын Соёлын төвийн  2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд түрээсийн орлогыг төсвийн харилцах дансанд тушаахгүй, санхүүгийн тайланд тусгахгүйгээр төсвөөр гадуур зарцуулсан, хагас жилийн тооллого хийгээгүй, үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодсон актыг үйлдээгүй, эрхлэгчийн шийдвэрээр зарцуулсан баримтыг эх хувиар нь санхүүгийн баримтанд хавсаргаагүй, тушаал шийдвэрийн үндэслэл буруу бичсэн, архивийн баримтанд байхгүй, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гаргаагүй, удирдамж боловсруулан гаргаж дотоод хяналтыг хийдэггүй, дотоод хяналтыг чанаргүй ор нэр төдий хийдэг зэрэг зөрчлүүд нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьдаггүй зэргээс үүдэлтэй гэж дүгнэлээ. Ийм төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх, дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн ажилтнууд төсвийн шууд захирагчийг мэргэжил арга зүй, мэдээллээр сайн хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна.  

Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 2,717,300 (хоёр сая долоон зуун арван долоон мянга гурван зуу) төгрөгийн, орлогыг төсвийн харилцах дансанд тушаахгүй, санхүүгийн тайланд тусгахгүйгээр төсвөөр гадуур зарцуулсан 290,000 (хоёр зуун ерэн мянга) төгрөг нийт 3,007,300 (гурван сая долоон мянга гурван зуу) төгрөгийн зөрчил илэрч зөрчлийг давтан гаргахгүй байх талаар 5 заалт бүхий зөвлөмж өглөө.

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 3 5 38%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 5013 иргэн 98446 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна