Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025
оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 06
дугаар сарын 06-ны өдөр баталсан 29/14 дугаар удирдамжийн дагуу Хужирт сумын Засаг
даргын Тамгын газрын 2024 оны санхүүгийн
үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Тухайн байгууллагын
санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн
тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч захирамж, тушаал шийдвэрээр хөрөнгө
зарцуулсан анхан шатны баримт дутуу, төсвийн зардал хооронд зохицуулалт
хийлгүйгээр зориулалт бусаар зарцуулсан, томилолт бодож олгохдоо томилолтын
хуудсанд ирсэн буцсан тамга засвартай, томилолтод олгохыг зөвшөөрсөн
цохолтгүйгээр олгосон, албан хаагчдын ээлжийн амралт бодсон тооцооны хуудсыг
санхүүгийн баримтад хавсаргадаггүй, ээлжийн амралтын мэдэгдлийн хугацааг буруу
бичдэг, ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал гаргадаггүй, ажлаас
чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчтай эцсийн тооцоо хийдэггүй, цагийн балансыг
цалингийн баримтад бүрэн хавсаргадаггүй, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гарч буй
зардалд байгууллага иргэдээс ирсэн хүсэлтийг дутуу хавсаргасан, захирамжийн
үндэслэх журмын заалт бичээгүй, АТГазрын зөвлмжийн биелэлтийг хангаж
ажиллаагүй, арга хэмжээ, шагнал урамшууллын зардлын тайланг бичихдээ ямар ямар
зардалд хэдийг зарцуулсан, хэдэн төгрөгийн шагнал гардуулсан, тухайн хүмүүсээр
гарын үсэг зуруулсан баримтыг хавсаргаагүй, шаардах хуудсанд гарын үсэг дутуу
зурсан, тамга дараагүй байхад зарлагадсан, жолооч ямар хүний удирдлагад явсан
хэрэглэгчийн гарын үсгийг дутуу зуруулдаг, байгууллагын автомашинаар ажил үүрэг
гүйцэтгэсэн замын хуудсыг тусад нь бичүүлдэггүй, бусад хувийн машинаар явсан
ажлуудыг дэлгэрэнгүй бичдэггүй, зөвхөн километрийг бичдэг спидометрийн заалт
бичдэггүй, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулаагүй, 2024
онд хийгдсэн дотоод аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, дотоод
хяналт ямарч ажил хийж ажлаагүй, шилэн дансанд мэдээллийг дутуу байршуулсан
зэрэг нь дотоод хяналтын баг санхүүгийн үйл ажиллагаанд хяналтыг тавьж
ажиллаагүй, санхүүгийн ажилтан, удирдлага идэвхт санаачлагатай ажиллаагүй,
албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах ажил дутмаг зэргээс эдгээр зөрчлүүд
илэрч байна гэж дүгнэлээ.
Энэ удаагийн
шалгалтаар зориулалт бус зарцуулалт 3,752,580 (гурван сая долоон зуун тавин хоёр мянга таван зуун ная) төгрөг, анхан шатны баримттай холбоотой
7,089,000 (долоон сая
наян есөн мянга) төгрөг,
илүү олгосон цалин 1,228,000 (нэг сая хоёр зуун хорин найман мянга) төгрөг,
Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шагнал урамшуулал, хүндэтгэл үзүүлэхэд 9,675,000 (есөн сая зургаан зуун далан таван
мянга) төгрөгийг
зарцуулсан нийт 21,744,580 (хорин нэгэн сая долоон зуун
дөчин дөрвөн мянга таван зуун ная) төгрөгийн зөрчлийг
илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 9 заалт бүхий зөвлөмжийг өгч ажиллалаа.