Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 06 дүгээр сарын 06-ны өдөр баталсан 29/14 дугаар удирдамжийн дагуу Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулаагүй, Өмч хамгаалах зөвлөлийг шинэчлэн байгуулаагүй, хийсэн ажлын тайлан байхгүй, жолооч албан хэрэгцээнд ашиглаж байгаа автомашины жолоочийн тооцооны хуудсыг бөглөөгүй, удирдлага хяналт тавьдаггүй, ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал гаргадаггүй, мэдэгдлийг буруу бичдэг, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчидтай ээлжийн амралтын эцсийн тооцоо хийдэггүй, цалин, ээлжийн амралтын цалин давхцуулан олгосон, цалин өөрчлөгдөх бүрт тушаал гаргадаггүй, шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн гүйцэт мэдээлээгүй, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гаргаагүй, дотоод хяналтыг зураглал байхгүй, тушаал давхцуулан гаргадаг зэрэг зөрчлүүд нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн холбогдолтой хууль эрх зүйн мэдлэг дутмаг, санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж хэвшээгүй, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьдаггүй зэргээс үүдэлтэй байна.

Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 548,287 (таван зуун дөчин найман мянга хоёр зуун наян долоо) төгрөгийн, цалин хөлстэй холбоотой 3,353,627 (гурван сая гурван зуун тавин гурван мянга зургаан зуун хорин долоо) төгрөгийн зөрчил илэрч дутуу олгосон цалин 545,200 (таван зуун дөчин таван мянга хоёр зуу) төгрөгийг нөхөж олгох, илүү олгосон цалин 2,065,627 (хоёр сая жаран таван мянга зургаан зуун хорин долоо) төгрөгийг суутган тооцох улсын ахлах байцаагчийн акт тогтоож, зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх талаар 8 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа. 

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 3 5 38%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 5013 иргэн 98448 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна