Хужирт сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан 29/14 дүгээр удирдамжийн дагуу Хужирт сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд харилцагч иргэн, байгууллагын зарлагын баримт, сургалт хөтөлбөрийн зарцуулалтын тайланг төлбөрийн хүсэлтэд хавсаргадаггүй, бараа материалын тайланг нэр төрөл тус бүрээр нь дэлгэрэнгүй гаргадаггүй, томилолтыг гүйцэтгэлийн тайлан бичээгүй байхад олгодог, томилолтын ирсэн буцсан тамга дутуу баримтыг үндэслэн томилолт олгодог, томилолтын ажиллах, ажилласан огноо зөрүүтэй олгодог, цаг бүртгэлийг буруу хөтлөн гаргадаг, санхүүгийн баримтад цагийн балансыг хавсарган үддэггүй, мэргэжлийн зэргийн хугацаа дууссан албан хаагчдад нэмэгдэл хөлс олгодог, ур чадварын нэмэгдлийг байгууллагын даргын тушаалаас зөрүүтэй илүү, дутуу олгодог, тооллогын комиссын ахлагчаар няраваа томилодог, үдийн хоол хөтөлбөрийн зардлыг нормативт зардлаас дутуу зарцуулсан, үдийн хоолын материал худалдан авах нээлттэй тендерийг зарлаагүй, шууд худалдан авалт хийсэн зэрэг зөрчлүүд нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн холбогдолтой хууль эрх зүйн мэдлэг дутмаг, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьдаггүй зэргээс үүдэлтэй байна. Ийм төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх, санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж хэвших, түүнд тогтмол хяналт тавьж байх, дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн ажилтнууд төсвийн шууд захирагчийг мэргэжил арга зүй, мэдээллээр сайн хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна.

Энэ удаагийн шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 1,321,449 (нэг сая гурван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөчин ес) төгрөг, анхан шатны баримттай холбоотой 19,436,779 (арван есөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга долоон зуун далан ес) төгрөг, үдийн хоолны хөтөлбөрийн зардлыг нормативт зардлаас дутуу зарцуулсан 7,838,598 (долоон сая найман зуун гучин найман мянга таван зуун ерэн найм)  төгрөг, нийт 28,596,826 (хорин найман сая таван зуун ерэн зургаан мянга найман зуун хорин зургаа) төгрөгийн зөрчил илрүүлж, илүү олгосон цалин  1,233,722 (нэг сая хоёр зуун гучин гурван мянга долоон зуун хорин хоёр) төгрөгийг нөхөн төлүүлэхээр, дутуу олгосон цалин 87,727 (наян долоон мянга долоон зуун хорин долоо) төгрөгийг нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоолоо. 

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 3 5 38%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 5013 иргэн 98451 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна