Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр баталсан 29/08 дугаар удирдамжийн дагуу Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн  2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд цалин, ээлжийн амралтын цалинг давхардуулан олгосон, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчидтай ээлжийн амралтын эцсийн тооцоо хийдэггүй, тушаал шийдвэрийг давхардуулан гаргадаг, ур чадварын тушаалыг их хэмжээгээр гаргадаг, цаг бүртгэлийг буруу хөтлөн гаргадаг, төсвийн зардал хооронд зохицуулалт хийлгүйгээр зориулалт бусаар зарцуулсан, үдийн цай хөтөлбөрийн зардлыг нормативт зардлаас дутуу зарцуулсан, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нормативт хэмжээнд зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй, шилэн дансанд мэдээллийг буруу дутуу байршуулдаг зэрэг нь төсвийн захирагчийн болон санхүүгийн ажилтны хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл, ур чадвар дутмаг, ажилдаа хайнга хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан болон дотоод хяналтыг хийж хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой гэж дүгнэлээ.

Цаашид төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авах, санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай.

Энэ удаагийн шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 15,837,292 (арван таван сая найман зуун гучин долоон мянга хоёр зуун ерэн хоёр) төгрөг, анхан шатны баримттай холбоотой 2,047,700 (хоёр сая дөчин долоон мянга долоон зуу) төгрөг, зориулалт бусаар зарцуулсан 2,475,136 (хоёр сая дөрвөн зуун далан таван мянга нэг зуун гучин зургаа) төгрөг, үдийн цай хөтөлбөрийн зардлыг нормативт зардлаас дутуу зарцуулсан 598,050 (таван зуун ерэн найман мянга тавь) төгрөг, нийт 20,958,178 (хорин сая есөн зуун тавин найман мянга нэг зуун далан найм) төгрөгийн зөрчил илрүүлж, илүү олгосон цалин  15,837,292 (арван таван сая найман зуун гучин долоон мянга хоёр зуун ерэн хоёр) төгрөгийг буцаан төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, 11 заалт бүхий зөвлөмж өглөө.

 

 

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 3 5 38%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 5013 иргэн 98450 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна