Бат-Өлзий сумын ЗДТГазрын 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн
Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт,
дотоод аудитын албаны даргын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталсан 29/10 дугаар удирдамжийн дагуу Бат-Өлзий
сумын ЗДТГазрын 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалтыг хийхэд санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч захирамж, тушаал шийдвэрээр хөрөнгө
зарцуулсан анхан шатны баримт дутуу, бараа материалын тайланд тухайн материалын
тоо хэмжээ бичигддэггүй, жолоочийн замын тооцооны хуудсанд явсан киломертыг
буруу бичдэг, жолоочийн шатахуун зарцуулалтын тооцоог хийдэггүй, техник
ашиглалтын паспортыг хөтөлдөггүй, өмнөх оны албан томилолтын мөнгийг санхүүгийн
тайланд өглөгөөр тусгаагүй, тооллогын
комисст нярвыг оруулан томилдог, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт
бичиг байхгүй, 2022 онд хийгдсэн дотоод
аудитын зөвлөмжийн зарим заалтын хэрэгжилт хангалтгүй зэрэг нь дотоод хяналтын
баг санхүүгийн үйл ажиллагаанд хяналтыг тавьж ажиллаагүй, санхүүгийн ажилтан
холбогдох албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах ажил дутмаг зэргээс
эдгээр зөрчлүүд илэрч байна гэж дүгнэлээ.
Энэ
удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 2,426,000 (хоёр сая дөрвөн зуун хорин зургаан мянга) төгрөг,
дутуу олгосонцалин 122,697 (нэг зуун хорин хоёр мянга
зургаан зуун ерэн долоо)
төгрөг, илүү олгосон цалин 323,271 (гурван
зуун хорин гурван мянга хоёр зуун далан нэг) төгрөг, санхүүгийн тайланд тусгаагүй
өглөг 2,784,000 (хоёр сая долоон
зуун наян дөрвөн мянга) төгрөг,
нийт 5,655,968 (таван сая зургаан зуун тавин таван мянга есөн зуун
жаран найм) төгрөгийн
зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 10 заалт бүхий зөвлөмжийг
өглөө.