Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгийн 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр баталсан 29/11 тоот удирдамжийн дагуу Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгийн  2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч бараа материал, үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодсон актыг үйлдээгүй, тооллогын комисс илтгэх хуудаст гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, мөн тооллогын бүртгэлд эд хариуцагчаар гарын үсэг зуруулаагүй, цалин, ээлжийн амралтын цалин давхардуулан олгосон, цалин олгохоос өмнө тушаал гаргаагүйгээс ажилчдын цалин илүү, дутуу бодогдох, хяналт шалгалтаар зөрчил нэмэгдэх, төлбөрийн акт тавигдах эрсдлийг дагуулсан, тушаалын дугаар давхцуулсан, хүүхдийн хоолны нормативт зардлыг хэтрүүлэн зарцуулсан, дотоод хяналтын нэгж нь санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй зөрчлүүд илэрлээ.

Энэ удаагийн шалгалтаар төсвийн зардал хооронд зохицуулалт хийлгүйгээр зориулалт бусаар зарцуулсан 8,155,000 төгрөг, цалин илүү, дутуу олгосон 1,676,925 төгрөг, хүүхдийн хоолны нормативт зардлыг хэтрүүлэн зарцуулсан 3,580,786 төгрөгийн нийт 13,412,711 төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон ээлжийн амралтын цалин, цалин 486,496  төгрөгийг төлүүлэхээр, дутуу олгосон ур чадварын нэмэгдэл 334,250 төгрөгийг нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоож 9 заалт бүхий зөвлөмж хүргүүллээ. 

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8347 иргэн 97515 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна