Тарагт сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн 2021 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн баталсан 29/01 тоот удирдамжийн дагуу Тарагт сумын Сум
хөгжүүлэх сан, Эрсдлээс хамгаалах сангийн 2021 оны санхүүжилт, үйл ажиллагааны
зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, төсөл хөтөлбөрийн сонгон
шалгаруулалт, үр дүн, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, өмч хөрөнгийн ашиглалт,
хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн
тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт
дүгнэлт өгч ажиллалаа.
Шалгалтаар сангийн бүх үйл ажиллагааг зөвхөн санхүүгийн албаны
дарга, сан хариуцсан мэргэжилтэнд даалгаж орхисон, зээлийн хугацаа хэтрэлт
өндөр байгаа зэрэг зөрчил илэрч байгаа нь төсөл сонгон шалгаруулалтыг анхнаасаа
чанаргүй хийдэг, төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаггүй, төсөл хэрэгжүүлэгч нартай
эргэх холбоогүй ажилладаг, төслийг хэт хавтгайруулан олгодог, хариуцсан мэргэжилтэн болон санхүүгийн албаны дарга нарын ажлын ачаалал хэт
ихэдсэн, удаа дараа солигдсон, тогтвор суурьшилтай ажилладаггүй нь тус сангийн
үйл ажиллагаанд тавих хяналт байхгүйгээс үүдэлтэй байна. Цаашид төсөл сонгон
шалгаруулалтад тавих нөхцөл, шаардлагыг оновчтой болгох, чанартай, үр дүнтэй
төслүүдийг санхүүжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчидтэй байнгын эргэх холбоотой
ажиллах, тэдний бизнесээ авч явах, аж ахуй эрхлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх
сургалтуудад хамруулах, сургалтыг зохион байгуулах, бараа бүтээгдэхүүнээ
борлуулах зах зээлийг олж өгөх, хооронд нь холбох зэрэг дэмжлэг үзүүлэх
ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлэх ажлыг
эрчимжүүлэх, хяналтын зөвлөл, хариуцсан мэргэжилтэнтэй хамтран улирал бүр
зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах шаардлагатай гэж үзлээ.
Энэ
удаагийн шалгалтаар зээлийн
гэрээ бүрэн дуусгавар болсон 5 зээлдэгчийн 22819,5 мянган төгрөгийн, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй
явцын хугацаа хэтрэлттэй 17 зээлдэгчийн 27464,0 мянган төгрөг, нийт 50283,5 мянган төгрөгийн
зөрчил илрүүлж, шүүхийн
байгууллагад хандаагүй 3 иргэний 6674,0 мянган төгрөгийг бүрэн төлүүлж зээлийг хаах, 17 иргэний 27464,0 мянган төгрөгийг төлүүлж хэвийн төлөлттэй болгохоор нийт 34138,0
мянган төгрөгийн, илэрсэн
зөрчлийг арилгуулах 4 заалт бүхий албан шаардлага өглөө.