Хархорин сумын Эрдэнэзуу музейн 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн Засаг даргаар батлуулсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн
хяналт, дотоод аудитын албаны даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр
баталсан 29/06 тоот удирдамжийн дагуу
Хархорин сумын Эрдэнэзуу музейн 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох
бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил
гүйлгээний мэдээ тайланг хуулийн
хугацаанд гаргаж байгаа боловч төсөв хөрөнгийг зарцуулахдаа анхан шатны
баримтын бүрдэл дутуу байхад зардлыг гаргадаг, захирлын цалинг шинэчлэн
тогтоосон захирамжийг баримтад хавсаргаагүй, ээлжийн амралтын мэдэгдлийг буруу
бичдэг, томилолт бодож олгохдоо томилолтын хуудсанд ирсэн буцсан тамга дутуу,
олгохыг зөвшөөрч баталгаажуулалт хийгдээгүй, гарын үсэггүй, ажлын тайлан
байхгүй байхад томилолтыг олгосон, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл дээр
Засаг дарга олгохыг зөвшөөрсөн бичилтийг хийгээгүй байхад томилолт олгосон, шаардах
хуудсыг байгууллагын даргын тамгаар баталгаажуулаагүй, хүчин төгөлдөр бус анхан
шатны баримтаар бараа материалыг зарлагадсан, хагас болон бүтэн жилийн
тооллогыг ор нэр төдий хийдэг, дотоод
хяналтын журамгүй, ажлын төлөвлөгөөгөө баталгаажуулаагүй, дотоод хяналтын
зураглал байхгүй, эрсдэлийг үнэлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Энэ удаагийн шалгалтаар дутуу олгосон цалин
437,044 (дөрвөн зуун гучин долоон мянга
дөчин дөрөв)
төгрөг, анхан шатны баримт дутуу 6,442,702
(зургаан сая дөрвөн зуун дөчин
хоёр мянга долоон зуун хоёр)
төгрөг, нийт 6,879,746 (зургаан сая найман зуун
далан есөн мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийн
зөрчлийг илрүүлж, дутуу олгосон цалин 437,044 (дөрвөн
зуун гучин долоон мянга дөчин дөрөв) төгрөгийг нөхөн олгуулахаар
улсын ахлах байцаагчийн акт тогтоож 6 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.