Өвөрхангай аймгийн Орон нутгийн Өмчийн газрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр баталсан 29/27 тоот удирдамжийн дагуу аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулдаг, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл дээр нягтлан бодогч цохолт хийгээгүй байхад хөрөнгийг зарцуулдаг, сахилгын шийтгэлтэй албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгодог, ажиллаагүй хугацаанд нь үр дүнгийн урамшуулал тооцож олгосон, илүү хувиар олгосон, томилолтын хуудасгүй байхад албан хаагчид томилолт олгосон, хөрөнгө зарцуулах шийдвэр гаргахдаа төсөвт зардлын тооцоог үндэслэдэггүй, сургалтын хөтөлбөр байхгүй, ажлын тайлан байхгүй, жолоочийн замын хуудасгүйгээр шатахууныг зарцуулсан, хэдэн км зам явсан, хэн хаашаа явсан, гарын үсэг байхгүй, дарга, нягтлан бодогч хяналт тавьдаггүй, төлбөрийн и-баримт дутуу, ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдлийн баталгаажуулаагүй зэрэг нь санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байна.

Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 32,087,749 (гучин хоёр сая наян долоон мянга долоон зуун дөчин ес) төгрөг, төлбөрийн и-баримттай холбоотой 3,312,339 (гурван сая гурван зуун арван хоёр мянга гурван зуун гучин ес)  төгрөг, зориулалт бусаар зарцуулсан 711,100 (долоон зуун арван нэгэн мянга нэг зуу) төгрөг, цалин хөлстэй холбоотой 634,216 (зургаан зуун гучин дөрвөн мянга хоёр зуун арван зургаа) төгрөг , нийт 36,745,404 (гучин зургаан сая долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун дөрөв) төгрөгийн зөрчил илэрч, анхан шатны баримтгүй зарцуулсан 710,000 (долоон зуун арван мянга) төгрөгийн томилолтын мөнгө, илүү олгосон 634,216 (зургаан зуун гучин дөрвөн мянга хоёр зуун арван зургаа) төгрөгийн үр дүнгийн урамшууллыг тус тус нөхөн төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоолоо.

 

 

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 1 17%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 1088 иргэн 28926 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна