САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ 10 ДУГААР САРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
- Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн
хүсэлтийн дагуу албаны даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 29/21 тоот
удирдамжаар Уянга сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2022, 2023 оны
эхний хагас жилийн санхүүгийн үйл
ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг Авлигатай тэмцэх газарт
хүргүүлсэн.
- Албаны даргын 2023 оны 09 дүгээр
сарын 15-ны өдрийн 29/22 тоот удирдамжаар аймгийн БШУГ-ын 2022 оны санхүүгийн
үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг аймгийн Засаг даргад 2023
оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 64 тоот албан бичгээр хүргүүлсэн.
- Албаны даргын баталсан 2023 оны 10
дугаар сарын 12-ны өдрийн 29/23 тоот удирдамжаар Хархорин сумын Ерөнхий
боловсролын Орхон сургууль, Ерөнхий боловсролын гүнзгий сургууль, Ерөнхий
боловсролын Номын хүрдэн сургууль, 29/24 тоот удирдамжаар Хархорин сумын Засаг
даргын нөөц хөрөнгийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд тус тус хяналт
шалгалт хийж танилцуулгыг хүргүүлсэн. Хархорин сумын 2 сургуульд улсын ахлах
байцаагчийн акт тогтоосон байна.
- Албаны даргын баталсан 2023 оны 10
дугаар сарын 27-ны өдрийн 29/25 тоот удирдамжаар Богд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар
сургууль, 1 дүгээр цэцэрлэг, ЭМТ-ийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийгдэж байна.
Сургалт:
- Аймгийн ИТХ, Насан туршийн
боловсролын төвтэй хамтран зохион байгуулсан “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан
сэргийлэх хууль, эрх зүйн сургалт”-нд 1 албан хаагч, Нийгмийн бодлогын хэлтэс,
Хүний эрхийн үндэсний комиссоос хамтран зохион байгуулсан Жендэр ба хүний эрх
сургалтанд 1 албан хаагч тус тус хамрагдаю.
- Цахимаар Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг 7:4:10 сургалтад 2023
оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албан хаагч ба дипломат ёслол сургалтад
нийт албан хаагчид хамрагдав.
-оОо-