САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
- Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу албаны
даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 29/21 тоот удирдамжаар Уянга
сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2022, 2023 оны эхний хагас жилийн
санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийгдэж байна.
- Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу албаны
даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 29/22 тоот удирдамжаар аймгийн
БШУГ-ын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.
- Сангийн сайдын баталсан “Чанарын
үнэлгээний удирдамж”-ийн дагуу тус яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн
удирдлагын газраас Санхүүгийн хяналт, дотоод аудитын нэгжийн 2022 оны дотоод
аудитын үйл ажиллагаанд хараат бусаар хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэхээр 17
төрлийн холбогдох материалуудыг цахимаар хүргүүллээ. Чанарын үнэлгээ хийгдэж
байна.
- Цахим
аймаг хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 13-нд зохион байгуулсан
сургалтанд танхимаар 3 албан хаагч хамрагдав.
- Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан 2023 онд
шинээр томилогдсон ЭБАТ-уудад зориулсан онлайн сургалтанд 1 албан хаагч
хамрагдав.
- Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын
нэгдсэн систем ЕRP-ийг
ашиглах хүсэлтийг холбогдох газар нь хүргүүлэн, эрх нээлгэн, албан хаагчдаа
бүртгэх, албан бичиг, өргөдөл гомдол бүртгэх ажил эхэлж байна.
-оОо-