Баянгол сумын Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай

Санхүүгийн  хяналт, аудитын  албаны  даргын  үүргийг  түр орлон  гүйцэтгэгчийн  2023  оны  06  дугаар  сарын  09-ны  өдөр  баталсан  29/16  тоот удирдамжийн   дагуу  Баянгол сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2022 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, худалдан авалтыг сонгон шалгаруулалт, үр дүн, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, цалин хөлс, хүүхдийн хоолны норм норматив, санхүүгийн тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Шалгалтаар Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн хугацаанд гаргаж хэвшсэн боловч анхан шатны баримтыг дутуу бүрдүүлдэг, нягтлан бодогч нь байгууллагын даргын тушаал шийдвэр болон төрд ажилласан жилийг дутуу тооцож багш ажилчдын цалингийн нэмэгдлүүдийг буруу олгодог, бичиг хэрэг хариуцсан ажилтан үйл ажиллагаатай холбоотой А тушаалуудыг гаргахдаа дугаар давхардуулан гаргадаг, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлаас тушаал шийдвэргүйгээр урамшуулал олгодог зэрэг зөрчлүүд нь санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт сул, санхүүгийн болон бичиг хэрэг хариуцсан ажилтнуудын ажлын хариуцлага сул гэж үзлээ. Иймд цаашид санхүүгийн болон бичиг хэргийн ажилтнуудын ажлын хариуцлагыг сайжруулах, анхан шатны баримт бүрдүүлэлтэд анхаарах, түүнд тавих шат дараалсан хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзлээ.

Энэ удаагийн шалгалтаар Энэ удаагийн шалгалтаар илүү олгосон цалин 53,177 (тавин гурван мянга нэг зуун далан долоо) төгрөг, дутуу олгосон цалин 749,357 (долоон зуун дөчин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг, анхан шатны баримт дутуу 4,942,100 (дөрвөн сая есөн зуун дөчин хоёр мянга нэг зуу) төгрөг, нийт 5,744,634 (таван сая долоон зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун гучин дөрөв) төгрөгийн зөрчлийг илрүүлж, илүү олгосон цалин 53,177 (тавин гурван мянга нэг зуун далан долоо) төгрөг, дутуу олгосон цалин 749,357 (долоон зуун дөчин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөгийг нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоолоо.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 1 17%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 825 иргэн 23901 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна