Өв-Эко мийт ОНӨХХК-ийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж гүйцэтгэлээ.
Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын
албаны 2023 оны дотоод аудитын төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын 2023 оны
02 дугаар сарын 10-ны өдөр баталсан 29/02 тоот удирдамжийн дагуу Өв-Эко мийт
ОНӨХХК-ийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж
гүйцэтгэлээ.
1.Аудитын
зорилго:
Өв-Эко мийт орон нутгийн өмчит ХХК-ийн төсөв
санхүүгийн үйл ажиллагаа үр ашигтай төлөвлөгдөж, зарцуулагдаж байгаа эсэх,
ашигт ажиллагааг сайжруулах чиглэлээр хийгдсэн ажлын үр дүн, байгууллагын санхүүгийн
үйл ажиллагаанд үр нөлөөтэй дотоод хяналтууд хэрэгждэг эсэх, санхүүгийн үйл
ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, шилэн данс хөтлөлт чанартай
хийгдэж байгаа эсэх зэрэгт үнэлэлт дүгнэлт хийх, илэрсэн асуудал болон ашигт
ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгөх.
2.Аудитын хамрах хүрээ, хязгаарлалт:
Энэ удаагийн дотоод аудитыг зөвхөн санхүүгийн үйл
ажиллагаанд чиглүүлэхийг зорьсон, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цаг хугацаанд
аудитыг багтааж, үр дүнг тайлагнах шаардлагатай тул байгууллагын засаглалын
бүтэц, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явцыг бүхэлд нь авч
үзэхгүй зөвхөн санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох хэсгийг хамруулна. Мөн
Төрийн аудитаас санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн зарчим,
стандартын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн эсэхэд аудит хийж дүгнэлт өгөгдөх тул
санхүүгийн тайлагналын хэсгийг хамруулахгүй.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.